“Халдвартай 74 настай эмэгтэйн гэр бүлийн хүнийг тусгаарласан”

Дархан-Уул аймгийн шуурхай штабаас мэдээлж байна. Тус аймагт өндөржүүлсэн бэлэн байдлыг улам чангатгана хэмээн Аймгийн Засаг дарга Б.Азжаргал мэдэгдлээ.

Сэлэнгэ аймагт 74 настай эмэгтэй хоёр удаагийн шинжилгээний хариу эерэг гарсан. Түүнд 11-р сарын 6-нд зовиур илэрсэн (38 хэм халуурсан) өгүүлэмжтэй, 9-нд эмнэлэгт хандан PCR шинжилгээ хийхэд халдвартай болох нь тогтоогдсон. 

Тэгвэл тус иргэний гэр бүлийн хүн 70 настай иргэн Дархан-Уул аймаг руу галт тэргээр зорчиж, хоёр үйлчилгээний төвөөр үйлчлүүлсэн, олон хүнтэй уулзсан өгүүлэмжтэй байгаа аж. Түүнийг Дархан-Уул аймагт тусгаарласан, шинжилгээний хариу гараагүй байгаа гэлээ.  

Аймгийн Засаг дарга Б.Азжаргал “Аймгийн хэмжээнд өнөөдөр хөл хөдөлгөөн 80 хувь буурсан, цаашдаа ч дэглэмийг улам чангатгана” гэлээ. 

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …