​ЭМЯ: Нэмж зургаан хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 412 боллоо

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлыг 11.00 цагийн байдлаар хүргэлээ.

Монгол Улсын коронавирусийн батлагдсан тохиолдол 412 болсон байна. Нийслэл болон Сэлэнгэ аймагт кластер халдвар бүртэгдээд байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Арваннэгдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ болон Дархан, Дорнод, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид 1030 хүнд шинжитлгээ хийхэд 6 хүнд коронавирус илэрч, 1024 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Үүнийг задалбал, ХӨСҮТ-д ажиллаж байгаад халдвар авсан сувилагчтай хамт ажиллаж байсан хоёр эмчээс коронавирус илэрсэн байна. Улаанбаатар хотод кластер буюу багцаар бүртгэгдсэн халдварын голомтод нийт ойрын хавьтал 125, хоёрдогч хавьтал 2600 хүнд шинжилгээ хийсан. Ойрын хавьтал 125 хүний таваас нь коронавирус илэрсэн байна. Хоёрдогч хавьтал 2600 хүний 474 -д шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Тухайн голомтод батлагдсан тохиолдол зургаа болсон бөгөөд тандалт судалгаа үргэлжилж байна. Нийт ойр болон хоёрдогч хавьтагч болох 3000 орчим хүнийг хяналтад авч, шинжилгээ хийж байна.

Сэлэнгэ аймагт арваннэгдүгээр сарын 13-нд шилжих шөнө тус аймгийн оршин суугч гурван хүнээс коронавирус илэрсэн. Батлагдсан тохиолдлуудтай хавьтал болсон 41 хүний шинжилгээ, Дорнод аймагт тусгаарласан 11 хүний хяналтын шинжилгээнд коронавирус илрээгүй.  Одоогоор гэр бүлийн гурван хүнээс коронаирус илрээд байна гэсэн үг.   Сэлэнгэ аймагт ХӨСҮТ-ийн мэргэжлийн баг ажиллахаар гарсан бөгөөд халдварын хүрээ хязгаарыг нарийн тогтооно. 

Монгол Улсын батлагдсан тохиолдол 412 болсноос 317 нь эдгэрсэн байна. ХӨСҮТ-д 90 батлагдсан тохиолдлыг эмчилж байна. Эмчлүүлэгчдийн биеийн байдлыг үнэлбэл хүнд-2, хүндэвтэр-12, хөнгөн-76 байна. Одоогоор ХӨСҮТ-д нийтдээ 175 хүн ажиглалт, тандалт, хяналтад байна. 

Бид тандалт судалгаа тасралтгүй хийж байгаа учраас ард иргэд маань бидний ажилд тусалж халдвар хамгааллын дэглэмээ сайтар барьж байгаад талархаж байна. Үргэлжлүүлэн бүгд эв нэгдэлтэй байж, аль болох гэрээсээ гарахгүй байх хэрэгтэй. Ингэж байж бид халдварын хүрээ хязгаарыг тогтоож, тархалтыг зогсоож чадна. Бүгдээрээ хамтран ажиллая гэж хэлмээр байна” гэлээ. 

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …