Дотооддоо гарсан халдварыг 200 хоногийн турш “0” түвшинд барьж чадсан Тайвань улс

Одоогийн байдлаар 23 сая хүн амтай Тайванд 597 халдвар гарч 7 үхэл бүртгэгдсэн байна.

Ковид-19 халдварыг арал дээрээ амжилттай хянаж чадсны нууц нь:

2020 оны 3 сараас хилээ хааж зөвхөн дотоодын иргэдээ агаар, усан замын боомтуудаар чанга хяналтан дор оруулж эхэлсэн, шинж тэмдэггүй хүмүүсээ 14 хоног карантинд байлгасан.

Маск тарааж эхэлсэн. Маскыг иргэддээ үнэгүй тараасан нь амжилтын цөм нь байсан. Тайвань гаднаас маскаа авахгүйгээр дотооддоо үйлдвэрлэж эхэлсэн. Өдөрт 2 сая хийж чадаж байсан Тайван 4 сарын хугцаанд 20 сая болтолүйлдвэрлэлээ нэмсэн. Ингэснээр оршин суугчиддаа тогтмол маскаар хангах боломж бүрдсэн.# Халдварт өртөгсдийг хайж олох (trace), карантинд оруулах ажлыг гайхамшигтай хийж чадсан. Эрүүл мэндийн ажилчид батлагдсан тохиолдол бүрийн дунджаар 20-30 хавьтагсдыг олж илрүүлж байв. Засгийн газар 1 тохиолдол бүрийн ард 150 хавьтагсдыг олж шинжилгээнд оруулж байсан. Хавьтагч бүр Ковид-19 илрээгүй ч гэсэн гэрээр өөрсдийгөө 14 хоног тусгаарлаж байсан.

Тайванчууд өнгөрсөн 2003 оны SARS-аар маск зүүх, гараа тогтмол угаахыг сурсан байсан. Засгийн газар халдварт өвчнийг хянах, тандах сүлжээг бий болгож чадсан байв.

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …