Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар өчигдөр хийсэн /2020.11.15/ 17:00 цагийн ээлжит мэдээллээр Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын (ДЭМБ) Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордица мэдээлэл өглөө.
Тэрээр “Та бүхэн урт хугацааны турш зөөвөрлөгдсөн тохиолдлуудыг бүртгэсэн. Харин одоо Монгол Улс хоёрдугаар үе рүү шилжин орлоо. Хэдийгээр та бүхэнд шинэ мэт боловч бүрэн хөл хориог дэлхийн олон оронд хэрэгжүүлсэн. Бүх хавьтлыг бүрэн тогтооход дор хаяж 14 хоног шаардлагатай. Төр засгаас авч буй бүх шийдвэр нь та бүхний эрүүл мэндийн төлөө хийж буй алхам юм шүү. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) өнгөрсөн хугацаанд Монгол Улсын хэрэгжүүлсэн бүх алхмыг сайшаан магтсан. Одоо Засгийн газраас хэрэгжүүлж буй бүх арга хэмжээ цар тахлыг таслан зогсооход чиглэж байна хэмээн мэдээлэл хийлээ.