“Арваннэгдүгээр сарын 16-нд нийт 1,762 хүнд шинжилгээ хийхэд гурван хүний сорьцод коронавирусийн халдвар илэрлээ.Сэлэнгэ аймгаар орж ирсэн ТИР машины хоёр жолоочид коронавирусийн халдвар илэрсэн. Улаанбаатарын кластер халдвар буюу ачаа тээврийн жолоочийн ойрын хавьтал 80 хүнд давтан шинжилгээ хийсэн Ингэхэд нэг хүний гурав дахь давтан шинжилгээгээр халдвар илэрлээ. Хоёрдогч хавьтлын 274 хүний шинжилгээнээс халдвар илрээгүй. Дархан-Уул аймгийн лабораторид 132 хүний сорьцод тандалтын зорилгоор шинжилгээ хийхэд нэг сэжигтэй тохиодол илэрч, давтан шинжилгээ хийж байна.
Эрүүл мэндийн яам