Тэжээвэр амьтад эзнээсээ халдвар авсан 61 тохиолдол илэрчээ

Хонконгт гэрийн тэжээвэр амьтнаас коронавирусний халдвар илэрчээ

Хонконгт коронавирусний халдвар авсан өвчтөний нохойноос халдвар илэрснээр уг халдвар хүнээс амьтанд халдварласан анхны тохиолдол Хонконгийн Хөдөө аж ахуй, загас агнуур болон байгаль орчныг хамгаалах газараас мэдээлж байсан.

“Pomeranian” үүлдрийн 17 настай нохойн хамар, амнаас авсан сорьцоос коронавирусний шинжилгээ авахад “сул эерэг” хариу гарсны дараа цусны шинжилгээ авахад коронавирусний халдвар авсан нь тогтоогджээ. Тэжээмэл амьтантай хэрхэн харьцах, хадваргүйжүүлэх дэглэмийг хэрхэн сахих талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Цогбадрах мэдээлэл өглөө.

Ариун цэврийн дэглэмийг чанга сахих. Гол арга маскаа зөв зүйх. Иргэд бүх хүмүүс маск зүйж байгаа хэдий ч гадна талаас байнга оролдох халдвартай хэсгийг хамаагүй хаях, маскнаас эргээд халдварлах авахгүй байхыг онцгой анхаарах хэрэгтэй. Ариун цэврийн халдвар хамгааллын системийг сайн баримтлах хэрэгтэй.

Хамгийн сүүлийн судалгаагаар АНУ-д 4 сараас хойш 61 тохиолдолоор 1 бар, 1 сарслан,31 муур, 23 нохой, 11 усны булаг халдвар авсан байна. Амьтны эрүүл мэндэд хөгжсөн газруудад амьтнаас корона халдвар илэрсэн нь манай улсын иргэд сэрэмжлэх шаардлагатай болж байна.

Монгол оронд золбин нохой их, амьтаныг вакцинжуулах, эрүүл мэндэд тавих анхаарал муу учир иргэн бүр хариуцлагатай байх хэрэгтэй. Гэрийн тэжээмэл амьтнаас зай барих, нэг хүн харьцах, хоололдог, өтгөн шингэнийг цэвэрлэж ариун цэврийг сахих. Хүүхэд гэрийн тэжээмэл амьтантай харьцсаны дараа гараа угаах ариун цэврийг сахиулах. Халдвар авсан нохойнд зан раншин өөрчлөгддөх шинэ тэмдэг илэрдэг тул мал эмнэлэг мэргэжлийн газарт хандаарай.

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …