Д.Нарангэрэл: Бид гэртээ ч хүн хоорондын зай барихуйц эрсдэлт нөхцөлд амьдарч байна

Эрүүл мэндийн яамны шуурхай удирлагын газрын дарга Д.Нарангэрэлийн мэдээллийг хүргэж байна.

Монгол Улсад одоогийн байдлаар Covid-19-ийн батлагдсан тохиолдол 455 болсон. Өмнөх өдрүүдээс 21 тохиолдлоор нэмэгдлээ. Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан-Уул болон Говьсүмбэр аймагт халдварын голомтод багц хэлбэрээр бүртгэгдээд байна. Эрсдэлтэй тохиолдолд гэртээ хүн хоорондын зай барих шаардлагатай байна. Та бүхэн халдвараас сэргийлэх чухал арга бол гэртээ байх хэрэгтэй.

Тэрээр коронавируст халдвар нэг биш газар голомтлон тархсан энэ нөхцөлд бид гэртээ ч зай барих хэмжээний эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна. Дотооодод халдвар голомтлон тархсан энэ үед хүн бүхэн эрсдэлтэй нөхцөлд байгаа гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Өчигдөр иргэд гадуур нэлээд явж байгаа нь ажиглагдлаа. Өмнөх өдөртөй харьцуулахад халдварын тохиолдол нэмэгдлээ. Иймээс бид сонор сэрэмжээ сулруулах биш улам сэрэмжлэх хэрэгтэй гэлээ.

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …