“Улаанбаатар өртөө”-ний ажилтанаас короновирус илэрч 40 гаруй ажилтанг тусгаарлаад байна

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.11.18/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. Өнгөрсөн хоногт нийт 1643 хүнд шинжилгээ хийхэд 20 иргэнээс коронавирусний халдвар илэрчээ. Ингэснээр Монгол Улсад батлагдсан тохиолдол 455 болж байна. Үүнээс дотоодын халдвар 30 боллоо. 

Улаанбаатар өртөөнд өчигдөр /2020.11.17/сэжигтэй нэг тохиолдол илэрсэн. Тэнд хамт ажиллаж байсан хүмүүсийг тусгаарлан шинжилгээнд хамруулж байгаа талаар Zarig.mn шууд дамжуулалтаар хүргэсэн байдаг. Тэгвэл тухайн иргэний шинжилгээний хариу эерэг гарч батлагдсан талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлжээ. Тус өртөөнд хамт ажиллаж байсан ойрын хавьтлын 40 гаруй ажилтанг тусгаарлаад байгаа юм байна.

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …