Онц байдал зарлах хэмжээнд хүрээгүй байна

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл коронавирусийн халдварын өнөөгийн нөхцөл байдал онц байдал зарлах хэмжээнд хүрээгүй байна гэж үзэж байгаа болохыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээллээ.

Гэхдээ нөхцөл байдал хүндэрвэл онц байдал зарлахыг үгүйсгэхгүй болохыг мөн тэрбээр онцолсон юм.

Засгийн газрын өнөөдрийн хуралдааны дараа Ерөнхий сайд танхимын сайд нарын хамт сэтгүүлчдийн асуултад хариулж байна. Түүнээс 14 хоногийн хөл хорионы хугацаанд халдварын тархалтыг тогтоож чадахгүй бол дараагийн төлөвлөгөө юу байгаа талаар тодруулсан юм.

Үүний хариуд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Дотоод нөхцөл байдлыг сайжруулахаар, тасласн зогсоохоор бид бүх хүчээ дайчлан ажиллаж байна. Дэлхий нийтээр эмх замбараагүй, сахилга батгүй байснаар өнөөдөр нөхцөл байдал ийм болсон. Уханьд үүссэн нөхцөл байдлыг та бүхэн санаж байгаа байх. Гэрээс нь гаргахгүй хоолыг нь чулуудаж өгчихөөд байж байсан шүү дээ.

Бүх боломж нөхцөлөө дайчилж ажиллая. Хорио цээрийн дэгэлмийг сайн тогтооё. Хүндэрвэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг үргэлжлүүлнэ. Нөхцөл байдал бүр хүндэрвэл онц байдал зарлахыг үгүйсгэхгүй. Энэ бол дайны үе. Бид тулаанд орж байна. Бид энэ тулаанд нэг ч хүнээ эндүүлэхгүй оролцох ёстой. Бид баян орон биш учраас хүн бүрд тэр бүр тусламж үзүүлж чадахгүй байна” гэлээ.

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …