ЗӨВЛӨМЖ: Гэртээ орохдоо юу анхаарах вэ

Эрүүл мэндийня амнаас гэртээ орох үед дараах зөвлөмжийг дагахыг  зөвлөжээ.

Гэртээ орох үед
• Гэртээ гадуур өмссөн гуталтай явахгүй байх
• Хувцсаа гэртээ сэгсрэхгүй байх
• Хэрэглэсэн нэг удаагийн амны хаалтыг уутанд хийж, тагтай хогийн саванд хаях 
• Бага насны хүүхдийг тэвэрч, үнсэхгүй байх
• Гараа савандаж угааж халдваргүйжүүлсний дараа хүүхэдтэйгээ харьцах
• Давс, сода, нимбэгний уусмалаар ам, хоолойгоо зайлах
• Даавуун амны хаалтыг савандаж угааж, индүүдэх

Гэртээ байх үед:
• Худалдаж авсан бүтээгдэхүүний сав, баглаа боодлыг сайтар арчих
• Жимс, хүнсний ногоог урсгал усанд сайтар угаах
• Хүний гар олон хүрэлцдэг хэсгийг угааж цэвэрлэх, халдваргүйжүүлэх
• Ор хөнжлийн даавуу, алчуурыг угааж, индүүдэж хэрэглэх
• Бие засах газар гэрийн гадна байрладаг бол гэрийн шаахайгаа солих

Санал болгох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргаж, хэрэгжүүлэх чиглэлийг Засгийн газарт өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх монгол соёл, иргэншлийн аюулгүй байдал, хүн амын удмын санг хамгаалах, …