37 шинэ тохиолдол нэмэгдэж, нийт халдварын тоо 555 боллоо

НИЙСЛЭЛ БОЛОН ТАВАН АЙМАГТ КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР БҮРТГЭГДЭЭД БАЙНА

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны төвийн дарга А.Амбасэлмаа: Өмнөд Судан улсаас ирсэн 1 хүн гурав дахь шинжилгээгээр, Алтанбулаг боомтоор ирсэн 1 жолоочоос халдвар илэрсэн. Өчигдөр 17:00 цагаас хойш 37 тохиолдол нэмэгдэж, манай улсад бүртгэгдсэн нийт тохиолдол 555 боллоо. 

Дотоодын халдвар өнөөдрийн байдлаар Улаанбаатар болон таван аймагт бүртгэгдсэн. Үүнд: 

  • Улаанбаатарт 33
  • Сэлэнгэ аймагт  51
  • Дархан-Уул аймагт 16
  • Дорноговь аймагт 6
  • Орхон аймагт 13
  • Говьсүмбэр аймагт 1 тохиолдол бүртгэгдээд байна. 

ОБЕГ-ын дарга Г.Ууганбаяр: Гемодиализийн аппаратад орох шаардлагатай хүмүүсийг зохион байгуулалтад орж ажиллаж байна. Орон нутгаас ирсэн хавдартай өвчтөнг нэг чигийн хөдөлгөөн хийж, ХСҮТ-д хүргэсэн. Шаардлагатай цэгүүдэд ажиллаж байна. Орхон аймагт ажилласан баг тухайн орон нутгийн удирдлагатай хуралдаж, чиглэл өгч ажилласан. Гэрийн ажиглалтад шилжсэн иргэд 14 хоногийн тусгаарлалт, халдвар хамгааллын дэглэмээ сайн барихыг анхааруулж байна. 11-р сарын  8-ны өдөр Эмоци продакшны тоглолт үзсэн, 11-р сарын 9-ний өдөр Говь гурван сайхан караокэгоор үйлчлүүлсэн иргэд 119 дугаарт хандана уу. 

https://fb.watch/1SZ5zYQi7T/

Санал болгох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргаж, хэрэгжүүлэх чиглэлийг Засгийн газарт өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх монгол соёл, иргэншлийн аюулгүй байдал, хүн амын удмын санг хамгаалах, …