Монголчуудад туслахаар Эрээн хотод амьдардаг Цэнгэлт “Сэтгэлийн дэм” аянг зохион байгуулжээ.
Өглөө.мн сайт хамтран ажиллаж байна. Уг тусламжийг Нийслэлийн онцгой комиссын хамт олонд хүлээлгэн өгөхөөр боллоо.
Цэнгэлт Хянгана аймгийн Жалайд хошуунд нутагтай. Эрээн хотын Шинэ зээлд 20 гаруй жил гутал зарж байна. Өөрийн санаачлагаар вичатаар уриалга дэвшүүлж 11 сарын 20 нд тусламжийн аянг эхлүүлжээ. Энэхүү сайн үйлсийн аянд ӨМӨЗО-ны Хөх хот, Шилийн хот, Авга хошуу эл газраас Өвөрмонголчууд нэгдэж өргөн хэрэгцээний бараа таваар, хүнсний бүтээгдэхүүн, эрүүл мэндийн халдваргүйжүүлэх хэрэгсэл, өвлийн гутал хувцас цугларч амжилттай үргэлжилж байна. Бүх бараа бүтээгдэхүүн шинэ нэг ч хуучин бараа байхгүй. Мөн гадаадад амьдардаг Өвөрмонголчууд нэгдсээр байна.
11 сарын 25 ны 16:00 минутанд дуусахаар төлөвлөсөн боловч хил хаах болсон тул 11 сарын 23 ны 16:00 хаахаар болжээ. Эрээн хотын Консулын газар хурдан шуурхай хил гаргаж ажиллана.
Өглөө.мн тухай бүрт сурвалжилж шуурхай хүргэх болно. .