“Чингис хаан” музейгээр улс төр хийх цаг нь биш, УИХ-ын гишүүдээ

УЛСТӨРЧДИЙН ХИЙРХЭЛ УЛСАА ХОХИРООХООС ӨӨР ШИДГҮЙ

Улстөрчдийн хэнээрхэл, хийрхэл улс, эх орны хөгжил дэвшилд мөн ч их чөдөр тушаа болж байна даа. Тэд өөрсдийнхөө нэр хүндийг өсгөхийн тулд амандаа орж ирсэн болгоноо хэлж, попордог. Тэд хэрэггүй зүйлд улстөржиж, чөдөр тушаа болсныхоо төлөө ямар ч хариуцлага хүлээдэггүй. Тухайн цаг үедээ шударга мэт царай гаргаад өнгөрдөг. Харин үүний горыг жирийн ард иргэд, улс орон л амсаж, хөгжил буурай, ядуу хэвээрээ үлдсээр байна.

Сүүлийн үед УИХ-ын зарим гишүүн эх, түүх, өв соёлоороо улстөржиж эхлэв. ““Чингис хаан” музей хэрэггүй. Улс эх орны эдийн засаг хэцүү байна. Музей барих мөнгөө ядууст тараа. Хэнд ч хэрэггүй музейгээр яах юм бэ” гээд л учраа мэдэхгүй улстөржиж байгаа нь мэр сэр сонсогдох болов. Өөрийнхөө хэлсэн үгийг олон нийтэд хүргэх гэж хөлсний бичээчдийг хүртэл цахим орчинд нойр хоолгүй ажиллуулж, санаагаа олон нийтэд янз бүрийн аргаар хүргэж сууна.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсынхаа хэдэн зууны турш унаж боссон, өвөг дээсийнхээ   халуун амь, бүлээн цусаараа хамгаалж, ирсэн  буурал түүхийг улан доороо гишгэж, дээр нь дэвсэлж  сууна. Тэд юу ярьж байгаагаа, юугаар оролдож суугаа гэдгээ мэдэж байгаа юм ер алга. Ард түмэнд л таалагдаж байвал юу ч ярьж, ямар ч үйлдэл гаргасан хамаагүй гээд итгэчихжээ.  “Чингис хаан”-ны музей баригдах нь, бий болох нь үр хойч ирээдүй, өв сан, соёл, түүхийн дурсгал цаашлаад Монголын эдийн засаг, нэр нүүрт ямар ач холбогдолтойг мэдэж байгаа юм огт алга. Манай улс бусад улс орнуудыг бодвол дэлхийд гайхагдсан баялаг түүхтэй. Харамсалтай нь, Чингис хааны үр сад гээд цээжээ дэлдэж гүйгээд байхаас үнэндээ бусдад үзүүлж, гарт баригдчихаар юм бараг байхгүй. Түүхээрээ бахархаад бусад орны иргэдэд “Энэ бидний түүх” гээд гарт баригдаж, нүдэнд харагдахаар зүйл огт хийгээгүй, бүтээгээгүй явж ирсэн. Ёстой л Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байх морьт хөшөөнөөс өөр зүйл байхгүй.

         “Чингис хаан” музейн ач тус

Хүннү гүрний хаан Модун Шаньюгаас Наймдугаар Богд Жавзандамба хутагт хаан ширээнээсээ буух хүртэлх үеийн Монголын хаадын түүхийг харуулахаар төлөвлөж буй юу ч байхгүй. Тэгвэл “Чингис хаан” музей судалгааны асар том  төв бий болгох гэж байна.  Мөн Монголын бүх цаг үеийн түүхийг харуулсан  хосгүй үнэт үзмэрүүд тэнд орчин үеийн хадгалалт, хамгаалалтын дор дэлгэгдэнэ.

 “Чингис хаан” музей нь Монголын анхны тулгар төр Хүннүгийн эзэнт улсын Модун Шаньюйгаас эхлэн хүн төрөлхтний түүхэнд агуу их үйлийг бүтээсэн Их Монгол улсаас ХХ зууны шинэ Монгол Улс хүртэлх хаад, язгууртны бүрэн түүхийг багтаах юм. Музей нь сан хөмрөг Монгол нутгаас олдсон археологийн дурсгалууд, дэлхийн музейдын сан хөмрөгт хадгалагдаж буй өв, үзмэр, эд өлгийн зүйлийн хуулбар, уран дархан, урчуудын уран бүтээлүүдээс бүрдэж, мөн Чингис хаан судлал, судалгааны үр дүнгээр тогтмол арвижин дэвжих учиртай. 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …