ШУУРХАЙ: Автобусны баазын жолоочийн онош батлагдсан, автобус баазын 500 ажилтныг PCR шинжилгээнд хамруулж байна

Коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлыг Эрүүл мэндийн яамнаас танилцуулж байна. 

Арванхоёрдугаар сарын 3-нд буюу өчигдөр холбогдох лабораториудад 19680 хүнд PCR шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Харин 600 гаруй хүнд хийсэн хавьтлын сорьцноос 12 хүнд коронавирус илэрчээ. 

Улаанбаатарт долоон тохиолдол бүртгэгдсэн. Долоон тохиолдлын тав нь нийслэлд голомтлон гарч буй халдварын голомттой холбоотой бол хоёр нь ХӨСҮТ-ийн ариутгагч байна. 

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаагдахад ес хоног үлдлээ

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийг тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Марафонд гүйх оролцогчдыг …