Геронтологийн үндэсний төв гэрийн үзлэгээр хэвтрийн настнууддаа хүрч үйлчилж байна

Монгол улс Коронавирусын халдварыг дотооддоо голомтлон кластер маягаар дэгдсэнээс хойш 1 сар бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоогоод байна.

Геронтологийн үндэсний төв нь ЭМЯ, ДЭМБ-ын санхүүжилтээр коронавирусын цар тахлын болзошгүй бэлэн байдлаас урьдчилан сэргийлээд Улаанбаатар хотод амьдардаг эрүүл мэндийн IV,V бүлгийн настанд коронавируст халдвар болон шинэ хэвийн нөхцөлд олон нийтэд тулгуурласан настны цогц тусламж үйлчилгээг гэр эргэлтийн замаар нэвтрүүлэх нь” хөтөлбөрийг хэрэгжүүлэн Улаанбаатар хотын 6895 настанд гэрээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлсэн.


Хөл хорионы үед байнгын асаргаа халамж шаарддаг, хавсарсан архаг хууч өвчтэй настнууд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүй, хөнгөлөлттэй үнээр эмээ бичүүлж авч чадахгүй, зарим байнгын асран халамжлах хүн үгүй настнууд ус түлээ, хоол хүнсний бүтээгдэхүүнээр гачигдах аюул нүүрлээд байгаа юм.


Төвийн эмч мэргэжилтнүүд, төвийн харъяалалд байдаг сайн дурын идэвхтнүүдийн хамт өөрсдийн харьяанд байдаг 6000 гаруй настнаас утсаар хөл хорионы үед тулгамдаж байгаа асуудлуудаар утсаар судалгаа авч хэвтрийн настанд тулгамдаад байгаа эрүүл мэндийн хэрэгцээг тодорхойлон үзэхэд хөнгөлөлттэй үнээр эмээ авч чадахгүй байна гэж судалгаанд оролцогчдын 92 хувь нь эмнэлэгт цаг товлож үйлчилгээ авч чадахгүй байна. байнга уудаг эмээ ЭМД-аар хөнгөлүүлж авч ууж чадахгүй байна гэж 72 хувь нь, хүнсний зах болон дэлгүүр явж хүнсээ бэлдэж чадахгүй байна гэж 82 хувь нь, дэмжлэг туслалцаанд хамрагдах хүсэлтээ 52 хувь тус тус илэрхийлжээ.


Геронтологийн үндэсний төв нь халдвар хамгааллын чанд дэглэмийг сахин тусламж үйлчилгээ нэн шаардлагатай байгаа 180 настанд эхний ээлжид харьяа өрхийн эрүүл мэндийн төвтэй нь хамт гэрээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж, оношилгоо, эмчилгээний зөвлөгөөг өгч, эм тарианы болон эмнэлгийн хэрэгслийн тусламж үзүүлэн ажиллаа.


Цаашид Геронтологийн үндэсний төв, ЭМЯ хамтран  ДЭМБ дэмжлэгтэйгээр нийслэл хотод амьдардаг харж асрах хүнгүй эмзэг бүлгийн 2500 настан, хөдөө орон нутгаас гурван (Баян-Өлгий, Увс, Сэлэнгэ) аймагт амьдардаг 484 настанд гэрийн эмийн сан бүхий хүмүүнлэгийн багцийг хүргэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …