Д.Нарангэрэл:Байгууллагууд ажилчдаа ээлжээр болон гэрээсээ ажиллах боломжоор хангах хэрэгтэй

АНУ-ын судлаачдын тогтоосноор коронавирусийн халдвар гадаргуу дээр хоёр цагаас тав хүртэлх өдрийн хугацаанд байх эрсдэлтэй аж. Тухайлбал, коронавирус хаалганы бариул дээр таван өдөр, модон эдлэл дээр дөрвөн өдөр, хуванцар саванд 2-3 өдөр байдгийг тогтоосон байна. Тиймээс байгууллагууд ажилчдаа ээлжээр болон гэрээс нь ажиллах боломжоор хангахыг ЭМЯ-наас зөвлөлөө.

Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Ирэх даваа гарагаас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, зарим байгууллагын үйл ажиллагаа эхлэх гэж байна. Тиймээс тухайн байгууллагын үйл ажиллагаанаас шалтгаалж ээлжээр ажиллуулах, ажилчдын гуравны хоёрыг гэрээсээ цахимаар ажиллуулах нөхцөл бололцоогоор хангах хэрэгтэй. Бүх уулзалтыг цахим болон утсаар хийж, албан хаагчдыг богиносгосон цагаар ээлжээр ажиллуулах шаардлагатай. Яагаад гэвэл олон өөр орчинд байсан хүмүүс нэг дор ирэхдээ амьсгалын замын болон агаар дуслын замын өчвнийг нэгэндээ тараах эрсдэлтэй” гэсэн юм.

Санал болгох мэдээ

Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд НИТХ-ын Зөвлөлийн гишүүд хуралдлаа

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвд боллоо. НИТХ-ын дарга А.Баяр нийслэлийн харьяа …