​УОК: Төрийн байгууллагууд нийт ажиллагсдынхаа 70 хувийг гэрээс нь ажиллуулахыг чиглэл болгожээ

Улсын онцгой комиссоос аймаг, нийсллэийн онцгой комиссын дарга нарт коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад улс орны туршлага, эрдэмтдийн гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд дараах чиглэлийг  өгчээ. 

1. Яам, агентлаг, төрийн байгууллагууд коронавируст халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед ашиглах тусгаарлах өрөөг бэлтгэж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллах. 

2. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан яам, агентлаг, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын 30 хүртэлх хувийг ажлын байранд нь ажиллуулж, бусад ажилтан, албан хаагчдыг гэрээсээ цахимаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж, холбогдох зохион байгуулалтын арга хэмжээг авахыг үүрэг чиглэл болгожээ. 

Монгол Улсын хувьд нийслэл Улаанбаатар хот болон зургаан аймагт коронавирус голомтлон бүртгэгдээд байгаа юм. Өнөөдийн байдлаар нийт батлагдсан тохиолдлын тоо 953 болсноос 509 нь эдгэрч эмнэлгээс гараад байгаа билээ. 

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …