А.Амбасэлмаа: Арванхоёрдугаар сарын 9-нөөс хойш эмнэлгийн ажилчид халдварт өртөөгүй

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр албаныхан сэтгүүлчдийн асуултад хариулав. 

– Өнөөдрийн байдлаар хэчнээн эмнэлгийн эмч, ажилтан халдвар аваад байна вэ?

А.Амбасэлмаа: Эмнэлгийн эмч ажилчид халдварт өртсөн тохиолдлууд байгаа. Сэлэнгэ аймгаас арван хэдэн тохиолдол гарсан. Сэлэнгэ аймгийн хувьд эмнэлэгт нь эхний тохиолдол бүртгэгдсэн бөгөөд Баянзүрх дүүрэгтэй ойролцоо тохиолдол байсан. Тэр үед хавьтал болсны улмаас эмнэлгийн ажилчид халдварт өртсөн. Таван хүн эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотойгоор ажлаа хийж байгаа халдвар авсан бол бусад нь хавьтлын замаар халдварт өртсөн байгаа. 

Дэлхийн улс орнуудад эмнэлгийн ажилчид маш өндөр хувьтай халдварт өртөж байна. Тодруулбал, эмнэлгийн ажилчдын 14-31 хувь халдвар авч байгаа бол манай улсад 23 хувьтай байгаа. Арванхоёрдугаар сарын 9-нөөс хойш эмнэлгийн ажилчид халдварт өртөөгүй. 

Эмнэлгийн эмч, ажилчдын хувьд хамгаалах хувцсыг тайлах үедээ халдварт өртөх эрсдэл хамгийн өндөр байгаа. Бид аль болох эмч, ажилчдаа хамгаалах, сэтгэл зүйг дэмжихэд зорьж ажиллаж байна. 

Д.Нарангэрэл: Дэлхий дахинд эмнэлгийн ажилчид сэтгэл зүйн хувьд эмзэг байдалд байгаа бөгөөд “Ажлаасаа халшрах хам шинж” түгээмэл илэрч байна. Энэ нь олон сарын турш цар тахалтай хүмүүсийг эмчилж, өвчтөнүүдтэй, нас баралттай тулгарч байгаатай холбоотой гэж үзэж байгаа. Гэсэн ч туршлагатай эмч, сувилагч, эмнэлгийн ажилчдаа ажиллуулж байна. 

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …