Я.Содбаатар:Дотоодын халдвараа хумьж байж гадаадад байгаа иргэдээ татахгүй бол болохгүй байна

Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар Коронавируст халдвар (КОВИД-9)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Гадаадад байгаа монголчуудын эрхийг хамгаалах талаар Засгийн газраас өргөн барьсан хуульд ямар асуудал оруулсан бэ. Тусгай үүргийн нислэгийг гэнэт цуцалсан. Солонгосоос 4000 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтэй байна гэсэн. Мөн тус улс дахь монголчуудыг түр байлгаж байгаа байранд 12 иргэн өлсгөлөн зарласан гэдэг мэдээлэл байна. Тэдний дунд хоёр сартай жирэмсэн эмэгтэй байна. ХЭҮК-оос гадаадад байгаа монголчуудыг авчрах нислэгийг гэнэт цуцалж байгаа нь буруу, хүний эрхийг зөрчиж байгаа хэрэг гэдэг шаардлага хүргүүлсэн байна. Нислэг нь цуцлагдсан иргэдийн хохирлыг барагдуулах тухай асуудал энэ хуульд орсон уу?”гэж тодруулав.

Асуултад Шадар сайд Я.СодбаатарБид дотоодын халдвараа хумьж байж гадаадад байгаа иргэдээ татахгүй бол болохгүй байна. Дулааны улиралд 110 орчим тусгаарлах байр ажиллуулж байсан. Өнөөдрийн байдлаар 49 тусгаарлах байр ажиллаж байна. Тусгаарлах байртай холбоотой Баянзүрх дүүргийн голомтлон гарсан халдварын зөвхөн ойрын хавьтал 1131 болоод байна. Гадаадад байгаа иргэдийг татан авах ажиллагааг дотоодын халдварын нөхцөл байдлыг харгалзан зохион байгуулна.

Сая гэнэт цуцлагдсан Франкфуртын нислэгээр ирэх байсан хүмүүст санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Бусад нислэгийг гэнэт зогсоож байгаа болон санхүүгийн боломжгүй хүмүүст дэмжлэг үзүүлэх тодорхой үүрэг чиглэл өгсөн. Газар дээрээ удаашралтай байж магадгүй. Солонгост байгаа иргэдийн хувьд Гадаад харилцааны сайд тодорхой үүрэг чиглэл өгч ажиллаж байгаа” гэсэн хариулт өгөв.

С.Одонтуяа гишүүний өөр нэг асуултад Шадар сайд хариулахдаа“Цар тахлын нөхцөлөөс үүдэн хөнгөн ялтай хүмүүсийг ялыг чөлөөлөх, өршөөл үзүүлэхтэй холбоотой асуудлаар судалгаа Засгийн газрын түвшинд хийгдэж байгаа ч хуулийн төсөлд ямар нэг зохицуулалт тусгаагүй. Эмнэлэг, асрамжийн газар, хорих байгууллага нь цар тахлын хамгийн эрсдэлтэй орчин хэмээн тооцогдож, халдвар хамгааллын дэглэм нэмэгдүүлэх, мөрдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байгаа гэв.

Х.Нямбаатар сайд нэмж хариулахдаа, өдгөө ял эдэлж буй 4500 орчим хүн, албадан саатуулагдсан 1000 гаруй хүн, шүүхийн шийдвэрээр баривчлагдсан гэх зэргээр нийтдээ 6300 гаруй хүн хоригдож байгаагийн 700 орчим нь 60-аас дээш насны, архаг хууч өвчтэй гэсэн судалгааг гаргажээ.

Үүсч байгаа нөхцөл байдалтай уялдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх байруудад шинжилгээний цэгүүд ажиллуулах зохион байгуулалтыг хийгээд эхэлсэн гэх мэдээллийг тэрбээр өгөв.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …