Хоолондоо адуу, хонь, сонгино, сармис, хөмүүл түлхүү хэрэглэх

СОНГИНО, САРМИСЫГ ХООЛ ХҮНСЭНДЭЭ ШАРЖ, ХУУРЧ ХЭРЭГЛЭХЭЭС ТАТГАЛЗААРАЙ

Эрүүл мэндийн яамнаас Ccovid-19 цар тахлын үед дархлаа дэмжих, дархлаагаа дэмжихийн тулд ямар хоол хүнс хэрэглэх талаарх зөвлөмжийг хүргэж байна. Иргэн та доорх хоол хүнсийг байнга хэрэглэх нь дархлаа дэмжиж, халдварлах эрсдэлийг бууруулах аж. 

Шингэний хэрэглээ:

  • Өдөрт 8-10 аяга халуун бүлээн ус, нимбэг, зөгийн балтай ус, цай уух
  • Чихрийн агууламж ихтэй шингэн зүйлээс татгалзах

Өөх, тосны хэрэглээ:

  • Олив, наранцэцэг, эрдэнэ шишийн тос түлхүү хэрэглэх
  • Транс тос хэрэглэхгүй байх

Мах, махан бүтээгдэхүүн:

  • Халуун шөлтэй хоол идэх
  • Адуу, хонь, сонгино, сармис, хөмүүл түлхүү хэрэглэх
  • Давс ихтэй даршилсан бүтээгдэхүүнээс татгалзах
  • Шарсан хуурсан, хүйтэн болон түргэн хоол, пицца, чипс, хагас боловсруулсан бүтээгдэхүүнээс татгалзах

Жимс, хүнсний ногоо:

  • Нимбэг, чацаргана, аньс, жүрж, нэрс, улаан лооль, зэрэг витамин B, С, E агуулсан жимс, жимсгэнэ хэрэглэж хүчил, шүлтийг тэнцвэржүүлж дархлаагаа дэмжих

Гурил, гурилан бүтээгдэхүүн:

  • Бүхэл үрийн гурил, гурилан бүтээгдэхүүн хэрэглэх
  • Шар будаа, гурвалжин будаа хэрэглэх
  • Цагаан гурилан бүтээгдэхүүн, ялангуяа жигнэмэг, бялуу, шоколаднаас татгалзах

Сүүн, сүүн бүтээгдэхүүн:

  • Халуун сүү, сүүн бүтээгдэхүүн, аарц уух
  • Ааруул, ээзгий, бяслаг түлхүү хэрэглэх

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …