Татварын ерөнхий газраас 2020 оны Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын дөрөвдүгээр улирлын төлбөрийн баримтаа нэгдүгээр сарын 8-ны өдрийн 23:59 цагаас өмнө бүртгүүлэхийг санууллаа.
Иргэд 2020 оны дөрөвдүгээр улирал буюу аравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд худалдан авалт хийсэн баримтаа ebarimt-д бүртгүүлснээр НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авах боломжтой болох юм. НӨАТ-ын буцаан олголтыг өнгөрсөн оноос эхлэн улирал бүрд олгож буй билээ.
Өмнөх улирлын буцаан олголтыг дараа улирлын эхний сард багтаан иргэдийн бүртгэлтэй данс руу шилжүүлэх хуультай. Дээрх зааасан хугацаанд төлбөрийн баримтаа нэгдсэн системд бүртгүүлээгүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодоггүй журамтай.
Өнгөрсөн оны нэгдүгээр улиралд 869000 иргэнд 35.8 тэрбум, хоёрдугаар улиралд 38.2 тэрбум төгрөгийг 901615 иргэнд, гуравдугаар улиралд 993469 иргэнд 43.4 тэрбум төгрөг тус тус олгожээ.