Хятад улс 9 сая гаруй тун вакцин тариад байна

Хятад улс 9 сая гаруй тун вакцин тариад байна9-нд Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр Хятадын эрүүл хамгаалалын үндэсний хорооны дэд дарга, вакцин судлан бүтээх тусгай хэсгийн хариуцлагатан Зэн Ишинь хэлэхдээ: 2020 оны 12-р сарын 15-наас хойш, Хятад улс чухал бүлгийн хүмүүст вакцин тарих ажлыг албан ёсоор өрнүүлсэн байна, өнөөг хүртэл бүх Хятадын хэмжээнд чухал бүлгийн хүмүүст 7 сая 500 мянга орчим тун вакцин тариад байгаа ба үүнээс өмнө өндөр эрсдэлийн бүлгийн хүмүүст 1 сая 600 мянга гаруй тун вакцин тарьсныг нэмж тооцовол, Хятад улс нэгэнт шинэ коронавирусийн эсрэг вакциныг нийтдээ 9 сая гаруй тун тариад байгаа гэжээ.Зэн Ишинь хэлэхдээ: “9 сая гаруй тун вакцин тарьсан нь Хятадын шинэ коронавирусийн эсрэг вакцин аюулгүй чанар хангасан гэдгийг улам нотолсон байна. Шинэ коронавирусийн эсрэг вакциныг дагалдах нөхцөлтэйгээр зах зээлд гаргахыг дагалдан, ялангуяа үйлдвэрлэл хангалтыг баталгаажуулах чадавх аажмаар дээшлэхийн хэрээр, халдварын өндөр эрсдэлийн бүлгийн хүмүүс болон энгийн хүмүүст тарих ажлыг бүх талаар эмх цэгцтэй ахиулж, цаашлаад иргэдэд вакциныг ямар ч үнэ төлбөргүйгээр хийх болно. Вакцин тарих ажлыг эмх цэгцтэй өрнүүлж, нөхцөлд нийцсэн хүмүүс цөм чадахын хэрээр вакцин тариулж, бүх нийтэд дархлаа бий болгож, шинэ коронавирусийн халдварыг таслан зогсоох болно”гэжээ.

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …