Багануур дүүрэгт нийтийн халуун ус, саун, мөсөн гулгуурын талбайг өнөөдрөөс нээлээ

Багануур дүүргийн Онцгой комиссын хурлаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ. 

Нийтийн халуун ус, саун, мөсөн гулгуурын талбайг нэгдүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 09:00-17:00 цагийн хооронд ажиллуулахаар боллоо. Мөн дүүргийн хэмжээнд 18 градусаас дээш агууламжтай согтууруулах ундаа худалдаалахгүй гэжээ.

Цаашдаа цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан бусад төрлийн үйл ажиллагааг нээх эсэх асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэнэ.

Эх сурвалж: Багануур дүүргийн Онцгой комисс

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаагдахад ес хоног үлдлээ

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийг тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Марафонд гүйх оролцогчдыг …