УИХ-ын гишүүн С.Ганбаатар 2021 оны 01 дүгээр сарын 21-н өдрөөс Сүхбаатарын талбай дээр майхан барин хугацаагүй өлсгөлөн зарласантай холбогдуулан цагдаагийн байгууллагаас Монгол Улсын Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 13.1 хэсэгт заасны дагуу “..жагсаал цуглааны үед хэв журам хамгаалалт, түүнд оролцогчдыг аливаа гэмт халдлагаас хамгаалах” үүргийг гүйцэтгэн жагсаал цуглаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, дэлхий нийтийг хамраад байгаа Кодид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх чиглэлээр хэв журмын хамгаалалт, явганы болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулалтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа билээ.
Энэхүү жагсаал цуглааны үед Сүхбаатарын талбай руу Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар хориглосон орчин тойрондоо болон хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болохуйц зүйл /шатах, тослох материал ашигладаг цахилгаан үүсгүүр, ил гал гаргах хэрэгсэл/ нэвтрүүлэхийг завдсан тул тухайн иргэдэд холбогдох хууль сануулан буцаасан байна.
Хүний эрхий комиссоос “Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж байгаа УИХ гишүүн С.Ганбаатарын байрлаж буй майханг цахилгаанаар хангах тухай” асуудлыг цагдаагийн байгууллагад тавьсны дагуу Нийслэлийн цагдаагийн удирдах газраас холбогдох байгууллагад уламжлан 2021 оны 01 дүгээр сарын 27-ний өдөр майханг цахилгаанд холбуулан 3 тенийг нэвтрүүлсэн байна.