Ханиаднаас сэргийлэх сармисны ханд бэлтгэх, хэрэглэх арга

cdn-write.demandstudios.com_upload_image_9D_FB_A953EF9C-1066-49A4-8718-E394E26BFB9D_A953EF9C-1066-49A4-8718-E394E26BFB9D Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор хүн амын дунд хамгийн их тархдаг өвчин бол амьсгалын замын өвчин тэр дундаа ханиад, томуу юм. Тиймээс ханиаднаас сэргийлэх хамгийн шилдэг аргуудын нэгийг хүргэж байна.

Юуны өмнө ханиад хүрэхгүй байхын тулд биеийн дархлаагаа сайжруулах амин дэмээр баялаг, тэжээллэг хоол унд хэрэглэх хэрэгтэй гэдгийг санаарай.

Сармис нь нь мөөгөнцрийн эсрэг, шимэгч хорхойн эсрэг, вирусын эсрэг, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг биологийн идэвхит бодисуудыг агуулж байдаг тул хүний дархлааг бэхжүүлж, өвчин эмгэгийг эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлдэг. Тиймээс сармис ашиглан ханиаднаас сэргийлэх аргуудыг хүргэж байна.

Анхааруулахад, сармисанд агуулагддаг бодисууд нь төмөртэй урвалд орсноор үйлчилгээгээ алддаг тул зөвхөн модон зүйлээр жижиглэж няцлах хэрэгтэй гэдгийг санаарай. Ингээд уламжлалт анагаах ухааны эмчилгээнд хэрэглэдэг саримсны ханд бэлтгэх, хэрхэн хэрэглэх аргуудыг хүргэе!
– 200 грамм сармисыг жижиглээд 0,5 л сайн архи хийн харанхуй газар хоёр долоо хоног дарна. Үүний дараа шүүгээд 5-6 ширхэг нимбэгний шүүс нэмнэ. Хоол идэхийн өмнө хоногт гурван удаа хагас аяга буцалсан усанд, эсвэл сүүнд амны халбагаар хийж хэрэглэнэ.
– 1кг сармис жижиглээд 1 литр буцалсан усанд хийгээд хуванцар тагаар таглан 30 хоног дарна. Дараа нь хоол идэхээс хагас цагийн өмнө хагас стакан сүүнд амны халбагаар нэг хийж ханиад хүрсэн үед ууна.
– Сармсны жижиглэсэн хумсыг шөнийн туршид аяга тарганд байлгаад өдрийн туршид бага багаар ууна.
– 2-3 ширхэг сармисны хумс ба мөн тооны нимбэгийг жижиглэн нухаад 1 литр буцалсан усанд хийгээд хоёр хоног дарна. Амны халбаганы талыг хагас аяга усаар шингэлээд хоол идэхийн өмнө гурван удаа ууна.
– 2-3 долоо хоногийн туршид амны жижиг халбагаар өглөө оройд хоол идэхээс хагас цагийн өмнө ууна гэж баримжаалаад жижиглэн нухсан сармис ба зөгийн балын адил харьцаатайгаар хольж хэрэглэнэ.

Анхааруулга:
Сармисыг дархлаа бэхжүүлэх, өвчний илааршилтыг түргэсгэх эмийн бэлдмэл байдлаар хэрэглэж байгаа болохоор элдэв эмгэгтэй хүмүүс эхлээд эмчээс зөвлөгөө, зөвшөөрөл авах хэрэгтэй. Ялангуяа бөөрний эмгэг, цөсний чулуу, цус багадалт, ходоодны шарх, гэдэсний шархтай хүмүүс сармис хэрэглэхдээ тун болгоомжтой байх хэрэгтэй.

index

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …