Баянгол дүүрэг 236 СӨХ-д ариутгал, халдваргүйтгэлийн авто макс төхөөрөмжийг гардуулан өглөө

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Монголын Сууц өмчлөгчдийн холбооны Дээд зөвлөлийн Баянгол дүүрэг дэх Салбар зөвлөл, Баянгол дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны Нэгдсэн зөвлөл нар хамтран дүүргийн Засаг даргын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, Коронавируст /Ковид-19/ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 

Уг үйл ажиллагаанд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Засаг даргын орлогч, Дэд бүтэц, инноваци хариуцсан дарга Д.Мөнхбаатар, Монголын Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн гүйцэтгэх захирал М.Галбаатар, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Т.Мөнгөнтулга, БГД-ийн Сууц өмчлөгдийн холбооны нэгдсэн зөвлөлийн Удирдах Зөвлөлийн дарга Э.Батцэцэг нар оролцлоо. 

Уг санамж бичгийн зорилго нь Баянгол дүүргийн Засаг даргын 2021-2024 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, Коронавируст /Ковид-19/ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг хамтран зохион байгуулахад оршиж байгаа юм.

Үйл ажиллагааны үеэр БГД-ийн Онцгой комиссын дарга бөгөөд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Иргэдийнхээ итгэлийг авч байгуулагдсан хоёр СӨХ-ны төлөөллүүдтэй өнөөдөр уулзаж, хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Өмнө нь дээрх холбоодын төлөөллийг хүлээн авч уулзаж, хамтарч ажиллах чиглэлийг гаргасан. Одоо бид цар тахлын үед дүүргийн хэмжээнд голомтлон тархсан 22 байршлын 23000 гаруй иргэнээс голомтыг цомхотгох өргөтгөсөн шинжилгээг энэ сарын 11-ний өдрөөс эхлэн авч хэрэгжүүлэх гэж байна. Тиймээс бид энэ шинжилгээг эхлэхээс өмнө, дууссаны дараа, мөн шинээр тохиолдол илрэх мөчид ариутгал халдваргүйтгэл хийх шаардлага үүснэ. Иймд цар тахлын хүнд хэцүү цагт ард иргэдийн аюулгүй байдлыг хангах, коронавируст /Ковид-19/ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах зорилгоор Сууц өмчлөгчдийн холбоодыг шаардлагатай тоног төхөөрөмж болох авто макс, амны хаалтыг 236 СӨХ тус бүрт гардуулан өгч байна. Бид хамтдаа УОК, НОК, ДОК-оос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг амжилттай зохион байгуулж ажиллах хэрэгтэй” гэлээ.

Түүнчлэн Засаг даргын орлогч, Дэд бүтэц, инноваци хариуцсан дарга Д.Мөнхбаатар “Сар шинийн баярын өмнөх өдөр бүх нийтийн бэлэн байдлын V зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоох тул БГД-ийн СӨХ-той бүх байранд ариутгал халдваргүйтгэл хийгдсэн байх ёстой. Харин дүүргийн хэмжээнд СӨХ-гүй байруудын нийт 80,000 м2 талбайд дүүргийн Засаг даргын захирамжаар ариутгал халдваргүйтгэл хийгээд өчигдөр дууссан. Тиймээс СӨХ-тэй орон сууц, байруудад ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг СӨХ, мэргэжлийн байгууллагууд хамтраад чанартай ажиллаж чадна гэдэгт итгэж байна” гэж хэллээ. 

Хамтын ажиллагааны санамж бичигт оролцсон дээрх 2 СӨХ-ний төлөөллүүд цар тахлын үед бидний ажлыг дэмжин ажиллаж, нэн шаардлагатай байгаа авто макс, амны хаалтыг СӨХ тус бүрт олгосон дүүргийн удирдлагууддаа талархаж  буйгаа илэрхийллээ. Мөн дүүргийн бүх СӨХ энэ сарын 9-10-ны өдрүүдэд ариутгал, халдваргүйтгэлиийн ажлыг эрчимжүүлэн ажиллахаар боллоо.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …