ЭМЯ-наас коронавируст (COVID-19) халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд нийт 37530 хүнээс шинжилгээ авахад 33 хүний сорьцод коронавирус илэрсэн. Шинээр илэрсэн тохиолдлууд нь бүгд Улаанбаатар хотоос илэрсэн бөгөөд өмнө батлагдсан тохиолдлуудын анхны болон давтан шинжилгээ болон “Нэг хаалга- Нэг шинжилгээ”-нээс илэрсэн байна.
-Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 9 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний явцад илэрсэн. Энэ арга хэмжээний хүрээнд 26 хүнээс халдвар илэрсэн байна.
-24 нь батлагдсан тохиолдлуудын ойрын болон анхны давтан шинжилгээнд илэрсэн байна.
Энэ сарын 11-нээс хойш “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлын хүрээнд 200 мянган гаруй хүнийг шинжилгээнд хамруулж өнөөдрийн байдлаар нийт 26 халдварын батлагдсан тохиолдлыг илрүүлээд байна.
Халдварын нэг тохиолдлыг илрүүлэхэд хамгийн багадаа 4, 5 цаашдаа хэдэн зуу хүртэлх хавьтлыг шинжилж халдварыг илрүүлдэг чухал ач холбогдолтой.
Улаанбаатар хотод кластер халдварын тоо 1578, улсын хэмжээнд кластер өвчлөл 1904 болсон байна. Сүүлийн 24 цагийн дотор 48 хүн эдгэрч гэртээ гарсан байна”гэж мэдэгдлээ.
Санал болгох мэдээ
Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …