Луувангийн шүүс эрүүл мэндэд хортой

luuvan_juus-middleНэг аяга луувангийн шүүс өглөө өлөн элгэн дээрээ уух нь эрүүл мэндэд тустай гэж хүн болгон боддог байх. Гэвч хамгийн сайн хэмээх бүтээгдэхүүн ч буруу хэрэглэвэл хамгийн их аюултай болохыг мэргэжилтэнүүд анхааруулж байна.

Жишээлбэл бидний сайн мэдэх луувангийн шүүсийг буруу хэрэглэх нь эрүүл мэндэд маш хортой гэнэ. Луувангийн шүүсийг чихрийн шижинтэй хүмүүс маш болгоомжтой хэрэглэх ёстой. Учир нь энэ шүүсний найрлаганд сахартай нэгдэлд ордог олон бодис байдаг. Тиймээс чихрийн шижинтэй хүмүүс луувангийн шүүсийг болгоомжтой хэрэглэх ёстой ба нэн ялангуяа элэг цөсний өвчтэй огт хэрэглэхгүй байвал зүгээр. Мөн луувангийн шүүсэн дэхь бета-каротин хэмээх бодис нь нүүрний арьсны өнгийг өөрчилж шаргал туяатай болгох аюултай. Тиймээс ямар ч хүн луувангийн шүүсийг долоо хоногт 2-3-аас илүү хэрэглэхгүй байхыг мэргэжилтэнүүд анхааруулж байна.

Аравт.мн

Санал болгох мэдээ

Өглөөний мэнд

“Байгалийг бүү буруутга. Тэр зөв хуулиудыг тогтоож өгсөн. Харин түүнийг зөрчвөөс өөрийгөө л буруутга” Энэ …