“Creative idea-2014” шинэ санал санаачилгын уралдаан зарлалаа

1419848_595638953806483_1862954080_nМонголын Залуучуудын Холбооноос “Creative idea-2014” шинэ санал санаачилгын уралдаан зохион байгуулах гэж байгаа юм байна. Сүүлийн үед залуус Facebook, twitter хуудсандаа санал санаачилага, үзэл бодлоо хуваалцдаг боловч бодитоор тэднийг дэмжих, шинэ санал санаачилагыг нь хэрэгжүүлэх тогтолцоо, нөхцөл боломж байдаггүй.

МЗХ 2013 оныг “Оролцьё” уриан дор бүхий л ажлаа зохион байгуулж байгаа бөгөөд залуучуудаа залхуурдаггүй, бусдыг зөвхөн шүүмжилдэггүй, хэн нэгэн хийгээсэй гэж арагш суудаггүй, харин ч эсрэгээрээ шинэ санаа гаргаж, аливаа юманд санаачилгатай, идэвхи зүтгэлтэй байлгахын төлөө  залуучуудаа дэмжье, тэднээс гарч байгаа маш олон шинэ санааг бодит амьдрал дээр бий болгоё гэсэн зорилгоор “Creative idea-2014” төслийн уралдааныг зарлажээ. Нийгэмд хэрэгтэй, амьдралд бодит тусгалаа олох бүрэн боломжтой шинэ санааг шилдэг төсөл болгон 2014 оны МЗХ-ын ажлын төлөвлөгөөнд оруулан хамтран хэрэгжүүлэх юм байна.

Хамгийн гол нь хэрэгжүүлэх боломжтой, шинэ санаа гаргасан, тухайн шинэ санаагаа хэрхэн, яаж хэрэгжүүлэх талаар маркетинг, үйл ажиллагаа, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулсан байх шаардлага тавигдах юм байна. Мөн танилцуулга, зорилго зорилт, хэрэгжүүлэх болсон шалтгаан, төсөл хэрэгжсэний дараа гарах үр дүн зэргийг тодорхой тусгана. Уралдаанд ирүүлэх материалыг энэ 11-р сарын 12-оос, 12-р сарын 25 хүртэл хүлээн авах бөгөөд ирэх 12-р сарын 30-нд шилдэг 5 материалыг шалгаруулна. Сүүлийн үед залуучуудын идэвхи санаачилга, шинэ санааг дэмжих, дуу хоолойг нь сонсох, нийгэмд идэвхитэй байр сууриа бэхжүүлэхэд нь хөшүүрэг болох, тэднийг идэвхжүүлэх уралдаан тэмцээнүүд дутагдаад байна гэж хэлж болно. Тийм учраас залуучууд маань олон шинэ санал санаачилагаа бодит биелэл болгож хэрэгжүүлэхийн тулд энэхүү уралдаанд идэвхитэй оролцох бизээ.

index

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …