Дундговь аймагт малдаа яваад сураггүй болсон 242 хүнийг эрэн хайж байна

Гуравдугаар сарын 15-ны өдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтэн байхыг ЦУОШГ-аас анхааруулж байна.

Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ:

…Гуравдугаар сарын 14-нд Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Говь-Сүмбэр, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 24-28 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурахыг ЦУОШГ болон ОБЕГ-аас анхааруулан мэдээлсэн билээ. 

Цаг агаарын энэ гамшигт үзэгдэл Дундговь аймагт гуравдугаар сарын 15-ныг шилжих шөнө хүртэл үргэлжилсэн бөгөөд шөнөдөө төв болон зүүн хэсгээр үргэлжлэн шуурах талаар тус аймгийн УЦУОШТ-өөс мэдээлсэн байна.  

Салхины хүч намдахгүй байгаа тул малд яваад сураггүй болсон дуудлага аймгийн Онцгой комисс, ОБГ, сумдын Онцгой комисст ирсээр буй юм. Дуудлагын дагуу эрэн хайх, аврах ажиллагааг сум орон нутагт зохион байгуулан эрлийн баг ажиллаж байна. Нийт 273 дуудлагаар 341 хүн алга болсон тухай мэдээллийг хүлээн авч, тус аймгийн хэмжээнд нийт 56 техник хэрэгсэлтэй 192 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж 14-ний 23:00 цагийн байдлаар 99 хүнийг олоод байна.

Цаг агаарын нөхцөл байдал амаргүй, малдаа яваад сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна хэмээн гуравдугаар сарын 14-ний 23.00 цагийн орчимд Дундговь аймгийн ОБГ-аас мэдээллээ. 

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …