Ж.Байгалмаа: Эмчлүүлж байсан 89 настай иргэн өчигдөр нас барсан

Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.18/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээлэл хийлээ.

Сүүлийн 24 цагт 17044 хүнд шинжилгээ хийснээс ковид-19 халдварын 158 тохиолдол илэрч нийт тохиолдол 4498 боллоо.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Өнгөрсөн 24 цагт 81 хүн эдгэж, эмнэлгээс гарсан байна. Шинээр батлагдсан 158 тохиолдлын 149 нь Улаанбаатарт, есөн тохиолдол орон нутагт бүртгэгджээ. Тодруулбал, Хөвсгөл аймагт долоо, Төв аймагт хоёр тохиолдол тус тус бүртгэгдэж, нийт орон нутгийн өвчлөл 358 боллоо.

Сүүлийн үед халдварын тохиолдол нэмэгдэж, хүнд болон маш хүнд хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Эмчлүүлж байсан хүмүүсээс нэг хүн нас барсан. Тухайн хүн 89 настай эрэгтэй, ХӨСҮТ-д 24 хоног эрчимт эмчилгээ хийлгэж байгаад өчигдөр нас барсан. Халдварын нэн хүнд хэлбэрээр өвчилж, артерын дутагдал, амьсгалын нэн хүнд дутагдал зэрэг хавсарсан эмгэгтэй байсан. Амьсгалын дутагдал, зүрх судасны дутагдлаар нас барсан”гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

Эрүүгийн хуульд заасан Худал мэдээлэл тараах гэмт хэргийн зохицуулалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай ҮХЦ-ийн дүгнэлтээр түтгэлзснийг мэдээлэв

Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн …