Г.Болдмаа:Pfizer вакциныг хоёр хоногийн дараа хэрэглэж эхэлнэ

Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.25/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа дархлаажуулалтын явцын талаар мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа “Өчигдөр 21 цагийн байдлаар 43 цэг ажиллаж, 724 ажилтан 237489 хүн дархлаажуулалтад хамруулсан. Өмнөговь аймагт 7061 хүнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Коронавируст халдварын эсрэг вакциныг дэлхийн 161 улсад нийт 302 609 534 тунг хийгээд байна.

Бүтэн жилийн хугацаанд вакциныг гарган авах 230 гаруй судалгаа хийснээс яаралтай хэрэглэх заалтаар болон бүрэн зөвшөөрөл олгогдсон 13 вакциныг улс орнууд хүн амын дархлаажуулалтдаа хэрэглэж байна.

Үүнээс Астра Зенека вакциныг 52 , Сенофарм вакциныг 21, Спутник-V вакциныг 50 гаруй улс орон хэрэглэж байгаа. Спутнек-V вакцин олдоц ихтэй байна. Pfizer вакциныг хоёр хоногийн дараа хэрэглэж эхэлнэ. 50 гаруй орон тус вакциныг хэрэглэж байгаа. Улс орнууд олдоц ихтэй вакциныг л хэрэглэж байна. Сайн муу гэсэн ойлголтгүй байна. Мөн вакцины нэмэлт татан авалт явагдаж байна.”гэж мэдэгдлээ.


Мэдээллийн дараа ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа, ХӨСҮТ-ийн Дэд захирал Э.Тэмүүлэн нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Pfizer вакцины нөөц хэр байгаа вэ. Мөн 70-аас дээш насныхныг хэзээ дархлаажуулах вэ?

ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа:Хамрагдах бүлэг, нөөцийг танилцуулсан. Одоогоор 50-54 насны 11 мянга, 60-64 насны 27мянга, 65-аас дээш насныхан хоёр мянга гаруй хүнийг дархлаажуулсан. Тухайн хүний амьдарч байгаа газрын өрхийн эмнэлгээс нь холбогдоод хаана, хэзээ вакцин хийлгэх вэ гэдгийг нь хэлж байгаа. Бид вакцины нөөцдөө тааруулаад вакцинаа эрэмбэлсэн.

Эсрэг биет илрүүлэх шинжилгээг нь хэрхэн хийлгэх вэ?

ХӨСҮТ-ийн Дэд захирал Э.Тэмүүлэн:Эсрэг биет илрүүлэх шинжилгээг ХӨСҮТ-ийн хувьд хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүстээ хийж байгаа.

Орон нутаг руу явж буй иргэдээс шинжилгээний төлбөр авч байна. Энэ нь зөв үү?

ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа: Оношлуурын нөөц багасаж байгаа. Тиймээс хувийн эмнэлгүүд эм эмнэлгийн хэрэгсэл болон түргэвчилсэн оношлуурыг худалдаж авч байгаа болохоор хөдөө орон нутаг руу явах гэж буй иргэдийн шинжилгээг тодорхой хэмжээний төлбөрөөр авч байгаа.

Шинжилгээний өгөх гэтэл цагийн оочир дараалал нь дөрөвдүгээр сарын 10-н хүртэл байна. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

-Шинжилгээний ачаалал өндөр байгаа. Шинжилгээний цэгүүдийн байршлыг улсын онцгой комиссын цахим хуудсаар мэдээлж байгаа.

Хэдэн хүн гэртээ тусгаарлагдаж байна вэ?

ХӨСҮТ-ийн Дэд захирал Э.Тэмүүлэн: Хөнгөн өвдсөн, шинж тэмдэггүй хүмүүсийг гэрийн нөхцөл байдлыг нь харгалзан үзэж, шалгасны эцэст 373 коронавирусийн батлагдсан тохиолдлыг гэрийн тусгаарлалтад гаргасан. Тухайн хорооны өрхийн эмч нараар дамжуулан, өдөр тутмын хяналтыг хийж байна. Батлагдсан тохиолдол pcr шинжилгээ өгөх хэрэггүй. Харин ойрын хавьтал болсон хүн шинжилгээ өгч, хариу ямар гарахаас үл хамааран 14 хоног гэртээ тусгаарлагдах хэрэгтэй.

-Орны хүрэлцээ ямар байгаа вэ?

ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа: Орны талаарх мэдээллийг байнга өгч байгаа. 2100 гаруй орыг хүнд, хөнгөн гээд зэргээр нь ангилж бэлдсэн байсан. Эрчимт эмчилгээний 80 гаруй орыг ашиглаад байсан. 500 гаруй орыг одоогоор бэлдэж, болзошгүй байдал тохиолдвол спортын ордон, бөхийн өргөөнд байршуулсан байгаа.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …