“Япон, Монголын Олон улсын найрамдлын нийгэмлэг” байгуулагджээ

indexЯпон морин хуурч Нагиса Абэгийн санаачилгаар Токио хотын Оота дүүргийн соёл, олон нийтийн зүтгэлтнүүд энэ сарын 11-ний өдөр “Япон, Монголын Олон улсын найрамдлын нийгэмлэг”-ийг үүсгэн байгуулжээ.

Тус нийгэмлэгийн зорилго нь Японы морин хуурч Нагиса Абэгийн уран бүтээлийг дэмжих, морин хуурыг Японы олон нийтэд сурталчлан таниулах, Япон, Монголын боловсрол, соёл урлаг, олон нийтийн харилцааг хөгжүүлэх, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх аж.

Морин хуурч Нагиса нь Японы Үндэсний хөгжмийн сургуулийн хөгжмийн зохиол судлаачийн ангийг дүүргэсэн, 2008 онд Улаанбаатар хотноо зохион байгуулсан Олон улсын морин хуурчдын анхдугаар наадмын “Гран-при” шагналтан бөгөөд Үндэсний Морин хуурын чуулгад сургалтад хамрагдаж байгаа аж. Мөн тэрээр өнгөрсөн тавдугаар сард Улаанбаатар хотноо “Монголын салхи” нэртэй бие даасан тоглолт хийж байжээ.

Японы морин хуурч Нагиса Абэ нь морин хуурын тоглолтыг Японы хотууд, Өмнөд Солонгос, Хятад, Испани улсуудад хийж байсан туршлагатай аж.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …