Урлаг соёлын одууд Баянзүрх дүүргээс санаачилсан “Сайхан цагийн төлөө хамтдаа” уриалгад нэгдлээ

Баянзүрх дүүргийн ИТХ, ЗДТГ, Онцгой комиссоос хамтран “Сайхан цагийн төлөө” хамтдаа уриалгыг 2020 оны 12 сараас хойш гаргаж, төр иргэдийн хамтын ажиллагааг Коронавирус цар тахлын үед бэхжүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллаад байна.

Уриалгыг гаргаснаас хойш Баянзүрх дүүргээс нэлээдгүй олон нөлөөллийн аяныг хэрэгжүүлсэн бөгөөд аянд Монголын рок, попын алдартнууд, жүжигчид нэгдэж, Баянзүрх дүүргийн иргэдийг Коронавирусын эсрэг хийх тэмцэлд хамтдаа оролцож, халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөхийг уриалаад байгаа юм.

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …