Б.Ууганбаяр: Улаанбаатарт 456, орон нутагт 113 хүнээс халдвар илэрлээ

Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.07/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийх явцад 575 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад “COVID-19”-ийн нийт батлагдсан тохиолдлын тоо 12,226 болж байна.Шинээр батлагдсан тохиолдлын 456 нь Улаанбаатар хотод, орон нутагт 113 бүртгэгдсэн байна.Эмнэлгээс шалтгаалах халдварын 6 тохиолдол бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 185 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 6912 боллоо. Харамсалтай нь сүүлийн 24 цагийн хугацаанд “COVID-19”-ийн халдварын улмаас 4 иргэн нас барж, нийт нас баралт 17 болоод байна.”гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

Уул уурхайн сэдэвтэй “Эрдэнэс Тавантолгой” марк гаргажээ

Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний түүхт 103 жилийн ой буюу Уурхайчдын баярын өдрөөр …