Орон нутагт Өмнөговь аймаг дархлаажуулалтын үзүүлэлтээр тэргүүлж байна

Орон нутагт Өмнөговь аймаг дархлаажуулалтын үзүүлэлтээр тэргүүлж байна гэж өнөөдрийн ЭМЯ-ны хэвлэлийн хурлаар мэдээллээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатарт 36,412 хүн вакцинд хамрагдсанаар нийт вакцинд хамрагдагсдын тоо 403,162 болжээ.

Орон нутагт 13,959 иргэн хийлгэснээр нийт 63,784, улсын хэмжээнд 18-аас дээш насны  466,946 хүн вакцинд хамрагдсан байна.  

Дархлаажуулалтад 30-39 насныхан хамгийн идэвхтэй хамрагдаж байна. Энэ насны 123 228 иргэн вакцин хийлгэжээ.

Орон нутагт эхний ээлжид эрүүл мэндийн ажилтнууд, хариу арга хэмжээний баг, үйл ажиллагаа нь үл тасалдах ААН-үүдийн албан хаагчдыг вакцинжуулж байна. Шинээр Баянхонгор, Архангай, Хэнтий аймгийн иргэд вакцинд хамрагдаж эхэлжээ. 

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаагдахад ес хоног үлдлээ

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийг тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Марафонд гүйх оролцогчдыг …