Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-аас коронавируст халдварын өнөөдрийн /2021.04.10, 11:00 цаг/ нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт 12000 гаруй шинжилгээ хийхэд 689 тохиолдол батлагдлаа. Улаанбаатар хотод 618, орон нутагт 68 тохиолдол бүртгэгдлээ. Халдвар авсан хүний тоо улсын хэмжээнд 14181 болов. Нэг хүн нас барсан. Коронавирусээс шалтгаалсан нас баралт 20 боллоо. Эмнэлгээс шалтгаалах халдвар гурав бүртгэгдлээ. Хөнгөн 1931 хүн байна. Энэ нийт тохиолдлын 76 хувийг эзэлж байна. Энэ хүнд, хүндэвтэр, маш хүнд өвчний тоо ихсэж байгаатай холбоотой. Мөн хүндэвтэр 475, хүнд 99, маш хүнд 22 хүн байна.