Хүйтний хөндий-Арвайхээрийн замын их засварыг энэ сард эхлүүлнэ

 Хүйтний хөндий-Арвайхээр чиглэлийн авто замын их засварын ажлыг энэ сарын 20-нд эхлүүлэхээр болов. Энэ нь баруун аймгууд руу явах гол чиглэлийн авто замын сүлжээний нэг хэсэг юм. 

Монгол Улсын Засгийн газар, АХБ хооронд 2019 оны 9 дүгээр сарын 13-нд байгуулсан МОН-3786 зээлийн хөрөнгөөр “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд Хүйтний хөндий-Арвайхээр чиглэлийн 57.56 км авто замын их засварын ажлыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Зам барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын тендерийн үйл ажиллагааг АХБ-ны Худалдан авах ажиллагааны журмын дагуу зохион байгуулж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулжээ. Гүйцэтгэгчээр “Эйч кэй би интернэйшнл холдинг” ХХК шалгарч зам барилгын ажлын гүйцэтгэх 13.97 сая ам.долларын өртөг бүхий гэрээг энэ оны 3 дугаар сарын 31-нд байгуулжээ. Зам барилгын ажлыг 24 сар гүйцэтгэж ашиглалтад оруулах юм.

Санал болгох мэдээ

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 3.9 км авто замыг ашиглалтад оруулжээ

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон зургаан эгнээ бүхий 3.9 км авто замын зорчих …