Энэ хүний биологийн нас нь 161.
1852 онд төрөөд 1927 онд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн гэдэг. Өөрийнх нь гэрээс ёсоор таалал төгссөнөөс хойш 75 жилийн дараа намайг гаргаарай хэмээн шавь нартаа захиж үлдээсэн байдаг.
2002 онд шавь нар нь гаргасан. Үнэхээр гайхалтай үзэгдэл болсон. Ямар нэгэн муудсан, үжирсэн зүйл огт байгаагүй .
Энд нэгэн болсон явдлыг сонордуулахад:
Энэ хүн амьддаа эрдэм мэдлэг төгс гэгээрсэн, алдартай хамба байсан юм. Нэг удаа түүнийг эзгvйд цэргүүд дацанд нь дайран орж, архи дарс уун ихэд танхайрчээ. Цагааннуурт явсан Итгэлт хамба үүнийг сонсоод даруй дацан руугаа яарсан аж. Нутагтаа очих замд Галуут хэмээх том нуур байдаг учир түүнийг тойрч их хугацаа алдах байжээ. Гэтэл хамба Галуут нуурын усыг ярж замаа товчлон гарсан гэдэг. Нуурын ус түүнд явах зам гарган ярагджээ. Жудаггvй цэргүүдийг явуулсныхаа дараа Галуут нуурын усыг дээш хөөргөж дацангаа ариутгасан түүхтэй.
Мөн тэр амьд байхдаа шавь нараа дуудан хойдохоо уншихыг хvссэн байна. Шавь нар нь ихэд гайхан “Бид амьд хүний хойдохыг унших ёсгvй хэмээн эсэргүүцжээ. Гэтэл Итгэлт хамба өөрөө өөд болсон хvний араас уншдаг ном эхлүүлсэн гэдэг. Ингээд шавь нар нь аргагvйн эрхэнд даган уншаад дуусахад Итгэлт хамба нүд аньсан байжээ.
Шавь нар нь түүнийг 75 жилийн дараа булшнаас нь гаргаж Иволгын дацандаа залав. Нас бараад 75 жил болсон ч түүний бие муудаагvй, үс хумс, арьс нь яг амьд хүнийх шиг, шүд нь маш сайн байжээ. Гарын үе мөч, хуруунууд нь нугаларна, бас бие нь 36 хэмийн дулаан. Түүний биеэс дулаан ялгардаг учраас өвөл шилэн хоргонд хийхэд цантдаг гэнэ.
Оросын шүүх эмнэлэг түүнд рентген туяагаар шинжилгээ хийхэд дотор эрхтнүүд нь яг амьд хүнийх шиг байжээ. Хамбын цогцсыг авснаас нь гаргаж модон суурин дээр тавихад арьс нь хуурай, саарал гадаргуутай, хуруугаараа дарахад хонхойж байна. Түүнээс өмхий үнэр ханхалсангvй.
Итгэлт хамба сүүлийн дєрвєн жил Иволгын дацанд амьдарч байна. Сард хоёр удаа хувцсыг нь сольж, нүүр, шүд, үсийг нь угаадаг Бямба хамба ийнхүү ярьж байна.
“Итгэлт хамба олон сүсэгтэн ирэх, мөргөл, ном ихтэй өдөр хөлс нь чийхарч, их л ядардаг. Би түүнийг нь арчиж цэвэрлэж, амраана. Жирийн vед энгийн, ёслолын үед хүндэтгэлийн хувцас өмсүүлдэг. Өглөө түүнийг өргөхөд хөнгөхөн байснаа орой дээш өргөхөд маш хүнд болон хувирсан байдаг. Тэр ядрахаараа хүнд болчихдог байх” гэж ярина.
Хачин байгаа биз, итгэхэд ч бэрх. Ертєнцийн мєнх бусыг vзээд 75 жил өнгөрчихөөд байхад яг л амьд хүн шиг байна гэхээр.Үүнийг олон орны, өөр салбарын эрдэмтэд судалсан ч нууцыг нь тайлж чадаагүй байна.
Тэнд очсон мөргөлчид Итгэлт хамбыг “над руу хараад инээмсэглэсэн” гэж хүртэл ярьдаг аж. Мөргөхөөр ороход “зүрх хурдан хурдан цохилж, бие их л хямардаг аж. Харин дараа нь сэтгэл санаа тайван, амгалан, юунд ч цочирдохоо байдаг гэнэ.