Элсэлтийн ерөнхий шалгалт долдугаар сарын 1-нд эхэлнэ

2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалтыг долдугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотын цагаар 10:00 цагт Монгол улсын түүх хичээлийн шалгалтаар эхлүүлэхээр болжээ.

Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд:

?Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг

?Бүртгэлийн хуудас / Энэ оны төгсөгч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж баталгаажуулсан байх/

?Суудлын хуваарь

? Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

❌❌❌ Шалгуулагч нь шалгалтад дээр заасан баримт бичгээс өөр эд зүйл /ном, дэвтэр, бугуйн цаг, ноорог цаас, тооны машин, томьёоны хураангуй, бал, гар утас …гэх мэт/ авч орохыг хориглоно‼️

?ЭЕШ-ын шалгуулагч нь өөрийн суудлын хуваарьт заасан цагийн дагуу шалгалтад ирсэн байхыг анхааруулж байна.

Хөл хорионы үед 80149038; 80169058; 80169038 утсанд хандана уу.

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байна

УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу баасан гаргийн нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Асуулгын цагийг зохион …