“Засгийн газрын цаг”-аар “Гудамж” төслийн талаар мэдээлэл өгнө

imagesӨнөөдөр 14:00 цагт “Засгийн газрын цаг”-аар Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Гудамж” төслийн талаар мэдээлэл өгнө.

Авто замын төсөл хөтөлбөр энэ жилийн хувьд улсын төсөв, Хөгжлийн банк, гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар 3,321,4 км автозам, 175,1 км хатуу хучилттай замд 947,1 тэрбум төгрөг зарцуулахаас 522,2 тэрбум төгрөг зарцуулаад байгаа аж. Энэ хүрээнд 1702,3 км хатуу хучилттай  зам дуусч, 360,6 км замыг улсын комисс хүлээж авчээ.

“Гудамж” төслийн хүрээнд 33 уулзварыг шинэчэлхээс өнөөдрийн байдлаар 16 уулзварыг ашиглалтад өгөөд байгаа билээ. Ойрын хугацаанд хоёр уулзварыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. 33 уулзвар, зарим зам, хурдын замуудыг хийж гүйцэтгэхэд 200 орчим сая ам.доллар зарцуулахаар шийдвэрлэснээс одоогоор 34 тэрбум төгрөгийг зарцуулаад байгаа аж.

Санал болгох мэдээ

МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАГДСАН ТУХАЙ

Ардын Гэгээрүүлэх яамны ажлын тухай гэгээрүүлэх яамны сайд агсан Жамьянгийн тавьсан илтгэлээс (Ардыг гэгээрүүлэх яамны …