Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

Монгол ньюс төвд:

11.00 цагт  “MN 25 дугаар суваг” телевизийн “Мaking the band” шоуны хаалтын ажиллагаанд зориулсан хэвлэлийн хуралд урья.

12.00 цагт “Глоб интернэшнл” төрийн бус байгууллагаас Европын кино өдрүүдийн талаар мэдээлэл хийнэ.

12 цагт “Анир” дуу бичлэгийн студийн 10-н жилийн ойд зориулсан тоглолтуудын хэвлэлийн бага хурал “Монгол Ньюс” мэдээллийн төвд болно.

Бусад:

09:00-13:00 цагт Төр-хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах “Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах” сэдэвт зөвлөлдөх уулзалт БОНХЯ-ны Говь танхимд болно.

10.00 цагт Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Хангарьд ордонд болно. Хуралдаанаар “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлгийн дүнг танилцуулж, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтын хэрэгжилт, нийслэлийн ЗД-ын үйл ажиллагааны хөтөлбөрийн тухай, нийслэлийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний талаар хэлэлцэнэ.

09.00-16.30 цаг хүртэл НҮБ-ын байранд Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хамтарсан хөтөлбөр ”Монгол орны говийн бүсийн хүн амын аюулгүй байдлыг харилцан уялдаатай, урьдчилан сэргийлэх замаар хамгаалж, нийгмийн эрх тэгш байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх нь” хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг танилцуулах хаалтын семинар болох тул сэтгүүлчдийг урьж байна.

11:00 цагт Монгол улсын анхны геологич, эрдэс судлалын шинжлэх ухааны доктор Ж. Дүгэрсүрэнгий нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал ШУТИС-ын Номын сангийн 6-н давхарт болно. Холбоо барих: Мөнгөн-Эрдэнэ 99089591

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …