ШӨХТГ:Хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нөөц хангалттай, үнэ тогтвортой байна

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотын 6 дүүрэгт 3 ажлын хэсэг 9 улсын байцаагч, Орхон аймагт 2 улсын байцаагч нийт  35 зах, хүнсний дэлгүүр, худалдааны төв, Чингэлтэй дүүргийн 4 эмийн санд хяналт шалгалт хийж ажиллажээ.

Нэг. Хүнсний өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт, үнэ

А. Махны нийлүүлэлт

2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 07 цагаас 04 дүгээр сарын 26-ны өдрийн 07 цагийн хооронд УБ хот руу орон нутгаас МЭХЦХЦ-ээр 12.28 тн мах шалгагдаж нэвтэрснээс 12.28 тн нь худалдааны зориулалтаар, 0 тн нь хувийн хэрэгцээнд, 0 тн нь нөөцөд, 0 тн нь экспортод зориулж нийлүүлэгдсэн бөгөөд нядалгааны зориулалтаар амьд мал 510 нэвтэрсэн байна.

Б. Хүчит шонхор зах

 “Хүчит Шонхор” зах дээр 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өглөөний 09:00 цагийн байдлаар жижиглэнгийн худалдааны үхрийн ястай мах 13000-14000, цул мах 14000-16000, гуяны цул 16500 (7 тн), хонины ястай мах 10500-11500, цул мах 11000-12500 (10 тн), адууны ястай 11500-12500, цул мах 11500-12500 (5 тн), ямааны ястай 10500-11000, цул мах 10500-11000 (1.7 тн), тэмээний цул мах 9000 (1 тн) төгрөгийн үнэтэй байна.

Бөөний худалдаанд үхрийн мах 8000-13000, хонины мах 8000-11500, адууны мах 8000-10000, ямааны мах 7500-8800, тэмээний мах 5000-6000 төгрөгийн үнэтэй байна.

Махны нийлүүлэлт өмнөх өдрөөс 10 тонноор буурч нийт 24.7 тн мах нийлүүлсэн байна.

Б. Бусад зах, дэлгүүрийн мэдээлэл

Мах, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн талаар

1. Чингэлтэй дүүрэгт байрлах Хүчит шонхор, Нарлаг дэнж худалдааны төв, Алтжин бөмбөгөр худалдааны төв, Содон бөмбөгөр худалдааны төв зэрэг зах, худалдааны төвүүд хяналт шалгалтад хамрагдлаа.

Хяналт шалгалтад хамрагдсан зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 9800-13500, хонины цул мах 10800-13500, үхрийн ястай мах 12000-14500, үхрийн цул мах 13500-16000, адууны ястай мах 12000, адууны цул мах 12500, ямааны мах 9300-10500, Алтан тариан дээдийн дээд гурил 2100-2200, дээд гурил 1500-1700, 1-р зэргийн гурил 1300-1400, 2-р зэргийн гурил 900-1100, цагаан будаа 2200-4000, элсэн чихэр 2200-2500, Монгол төмс 800-1000, Монгол лууван 1200-1500, Монгол сонгино 4000-4800, Орос сонгино 2500-3500, Хятад сонгино 1800-2600, монгол өндөг 460-480 төгрөгийн үнэтэй байна.

            2. Баянгол дүүрэгт байрлах Орхон зах, Алтан төгрөг худалдааны төв, Бэст худалдааны төв, Барс-2 зах, Барс-1 зах, Хороолол зах, Таван-Эрдэнэ зах зэрэг зах, худалдааны төвүүд хяналт шалгалтад хамрагдлаа.

 Хяналт шалгалтад хамрагдсан зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 9800-13500, хонины цул мах 12500-14000, үхрийн ястай мах 12500-14500, үхрийн цул мах 14500-16000, Алтан тариан дээдийн дээд гурил 2000-2200, дээд гурил 1400-1700, 1-р зэргийн гурил 1250-1300, 2-р зэргийн гурил 950-1000, цагаан будаа 2200-3500, элсэн чихэр 1800-2500, Монгол төмс 700-1000, Монгол лууван 1000-1800, Монгол сонгино 4500-5400, Орос сонгино 2200-3500, Хятад сонгино 1900-2600, Орос өндөг 500-550 төгрөгийн үнэтэй байна.

            3. Баянзүрх дүүрэгт байрлах Жанжин зах, Итгэл худалдааны төв, Баянзүрх-2 зах, Асайт төв зэрэг зах, худалдааны төвүүд хяналт шалгалтад хамрагдлаа.

Дээрх захуудад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 10000-12800, хонины цул мах 12000-13000, үхрийн ястай мах 13500-15000, үхрийн цул мах 15000-16500, адууны мах 13500-14000 төгрөгийн үнэтэй байна.

Хяналт шалгалтад хамрагдсан тус захуудад худалдаалагдаж буй бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд Алтан тариан дээдийн дээд гурил 2000-2200, дээд гурил 1600-1700, 1-р зэргийн гурил 1300-1500, 2-р зэргийн гурил 950-1000, цагаан будаа 2600-2900, элсэн чихэр 2200-2600, Монгол төмс 750-900, Монгол лууван 1500-1800, Монгол сонгино 4500, Орос сонгино 2500, Хятад сонгино 2000-3300, өндөг Монгол 480-490 төгрөгийн үнэтэй байна.

            4. Хан-Уул дүүрэгт байрлах Органик зах, Зөгий худалдааны төв, 52 зах, Фермерүүд зах, Буянт-Ухаа худалдааны төв, Саянаа худалдааны төв зэрэг зах, худалдааны төвүүд хяналт шалгалтад хамрагдлаа.

 Хяналт шалгалтад хамрагдсан зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 9200-13500, хонины цул мах 10500-13500, үхрийн ястай мах 12500-14000, үхрийн цул мах 14500-15800, Алтан тариан дээдийн дээд гурил 2000-2300, дээд гурил 1500-1700, 1-р зэргийн гурил 1300-1400, 2-р зэргийн гурил 900-1000, цагаан будаа 2300-4000, элсэн чихэр 2100-3000, Монгол төмс 800-1000, Монгол лууван 1400-2000, Монгол сонгино 3000-4800, Хятад сонгино 2500 төгрөгийн үнэтэй байна.

5. Сонгинохайрхан дүүрэгт байрлах Шөнийн зах, Сэлэнгэ зах, Энхжин худалдааны төв зэрэг зах, худалдааны төв хяналт шалгалтад хамрагдлаа.

Хяналт шалгалтад хамрагдсан зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 9800-10000, хонины цул мах 11800-12000, үхрийн ястай мах 11500-14000, үхрийн цул мах 14000-15500, Алтан тариан дээдийн дээд гурил 2000-2200, дээд гурил 1500-1600, 1-р зэргийн гурил 1300-1350, 2-р зэргийн гурил 900-1000, цагаан будаа 2200-3500, элсэн чихэр 2200-2500, Монгол төмс 800-1000, Монгол лууван 1500, Монгол сонгино 4500-5000, Орос сонгино 2500-3000, Хятад сонгино 2000-2500, Орос өндөг 470, Монгол өндөг 450-490 төгрөгийн үнэтэй байна.

6. Сүхбаатар дүүрэгт байрлах Саруул зах, 7 буудал хүнсний зах, Их тойруу худалдааны төв, Бүрэн плаза худалдааны төв зэрэг зах, худалдааны төв хяналт шалгалтад хамрагдлаа.

Дээрх захуудад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 10500-14000, хонины цул мах 10500-12500, үхрийн ястай мах 13000-15500, үхрийн цул мах 14500-15000 төгрөгийн үнэтэй байна.

Хяналт шалгалтад хамрагдсан тус захуудад худалдаалагдаж буй бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд Алтан тариан дээдийн дээд гурил 2100-2400, дээд гурил 1500-1800, 1-р зэргийн гурил 1350-1600, 2-р зэргийн гурил 1000-1100, цагаан будаа 2200-7000, элсэн чихэр 2300-3400, Монгол төмс 800-1000, Монгол лууван 1500-2500, Монгол сонгино 4500-5000, Орос сонгино 2800, Хятад сонгино 2500, өндөг Монгол 480, Орос өндөг 500 төгрөгийн үнэтэй байна.

Хоёр. Орон нутаг

Орхон аймаг:

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Номин агуулах, 2-26 байрны Төрөлжсөн махны дэлгүүр, Москва, Цагаан уул, Хотол зэрэг худалдаа үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийлээ. Хотол дэлгүүрт хонины мах 12000, үхрийн мах 13500 төгрөг, 2-26 байрны Төрөлжисөн махны дэлгүүрт нөөцийн мах хонины ястай мах 6900, ямааны ястай мах 6200, үхрийн ястай мах 8200, үйлдвэрийн хонины цул мах 11500, ямааны цул мах 9000, үхрийн цул мах 12500 төгрөг байна. Москва Цагаан уул зэрэг дэлгүүрт цагаан будаа 2800-3000, шар будаа 2800-3500, олейна тос 6600, элсэн чихэр 2700, Өндөг 550, төмс 1200, лууван 2000, монгол сонгино 3000, Улаанбаатар гурил дээдийн дээд 1кг 2000, дээд 1 кг 1700, 1 зэрэг 1кг 1500, Сүү ХХК Дээж сүү 3400-3600, Монфрэшийн сүү 3400 . Иргэдээс 70353511, тусгай дугаар 115 аар ирсэн нийт 3 гомдлын дагуу ажиллаж хариуг өгч шийдвэрлэсэн. Номин агуулахын бараа татан авалт саарсан, жижиг дэлгүүрүүдэд нийлүүлдэг бараа бүтээгдэхүүн хязгаартай, өндөг сүүний ханган нийлүүлэлт муудсан тухайлбал маргааш гэхэд 408ш сүү, 1273ш өндөг ирнэ, нөөцийн мах, гурил будааны нөөц хангалттай байгаа гэсэн мэдээллийг өгч байна. Өндөг сүү гэх мэт импортоос шалтгаалдаг бүтээгдэхүүний хувьд хил гаалийн хязгаарлалт, түүхий эд, сав баглаа боодлын хомсдол зэрэг хүчин зүйлүүд нөлөөлж байгааг хэлж байна. Орхон аймагт өндөгийг 470-480, сүүг 2850-2949 төгрөгөөр тус тус бөөндөж байна.

Өвөрхангай аймаг:

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын тусгаарлагдсан орон сууцны ойролцоох “Од маркет ”, “Хүлэг ”,”Мандал ” зэрэг хүнсний дэлгүүрт  хяналт шалгалтыг явуулж ажиллалаа. Нийтлэг зөрчил болох бүтээгдэхүүний үнийн мэдээллийг ойлгомжтой  байдлаар ил байршуулах, бараа бүтээгдэхүүний үнийг үндэслэлгүй нэмэгдүүлэхгүй байх, иргэд хэрэглэгчийг үнийн мэдээллээр төөрөгдүүлэхгүй байх зэрэг албан шаардлага тавьж ажиллалаа.

Арвайхээр сумын хэмжээнд хүнсний дэлгүүр 2021 оны 05 сарын 05 ныг хүртэл өдөр бүр  09.00-17.00 цагийн хооронд ажиллахыг СОК-оос шийдвэрлэсэн. ШӨХТГ-н шуурхай утас 115 дугаар болон Өвөрхангай аймгийн онцгой комиссын 70322855 дугаар, бусад хэлбэрээр гомдол мэдээлэл ирээгүй байна. 

2021 оны 04 сарын 26-ны өдөр Онцгой байдлын алба хаагч болон түүний гэр бүлээс ковид 19 батлагдсан тохиолдолд илэрсэн тул тус газрын нийт бие бүрэлдэхүүн түргэвчилсэн шинжлэгээг өгсөн.Эмийн сангууд өдөр 09:00-22:00 цагуудад үйл ажиллагааг явуулж, хуваартай эмийн сан 24 цагаар ажиллаж байна.Үүсэж буй нөхцөл байдал талаар арга зүйн дэмжлэгийг холбогдох албаны хүнээс авч ажиллаж байна. Өвөрхангай аймгийн Болд сумын нутагт байрлах хүнсний дэлгүүр үнээ нэмээд байна гэх иргэний гомдлын дагуу СОК оос шаардлагатай мэдээллийг авч ажиллав.

Гурав. Амны хаалт, гар ариутгагч бодис, спиртний үнийг тогтвортой байлгах, зохиомол хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эмийн санд дараах хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн.

Үүнд:

Чингэлтэй дүүргийн Монос-1 эмийн сан, “Нахиа” эм ханган нийлүүлэх байгууллага, “Энто” эмийн сан, “Идэр-Угалз” эмийн сан зэрэг 4 эмийн сан хяналт шалгалтад хамрагдлаа.  

Хяналт шалгалтад хамрагдсан эмийн сангуудад нэг удаагийн амны хаалтны үнэ 200-300 төгрөг, гар ариутгагч шингэн савлагаанаас хамааран 1350-2800 төгрөг, спирт савлагааны хэмжээ, үйлдвэрлэгчээс хамаараан /50 мл-1000 мл/ 1000-22000 төгрөг, дархлаажуулагч бүтээгдэхүүний хувьд витамин С үрлэн 280-400 төгрөг, витамин Д мөн үйлдвэрлэсэн улс, тунгаас хамааран /Д3 жуниор/ 13100-19900 төгрөгөөр тус тус худалдаалж байна.

Нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч шингэн, спиртний нөөц хангалттай, үнэ тогтвортой байна.

Дөрөв. Хэрэглэгчийн мэдээллийн төв

             “Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д 2021 оны 4 дугаар сарын 23-ны өдрийн 17.00 цагийн байдлаар нийт 69 иргэнээс гомдол, мэдээлэл ирүүлсэн байна. Үүнээс 115 утсанд 51, чатботод 12, ибаримт апликэйшнээр 6 гомдол тус тус ирсэн байна. Үүнээс 49 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч, 14 хэрэглэгчийн гомдлыг холбогдох газруудад шаардлага тавьж шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн, 6 иргэний өргөдөл гомдол хянан шалгах шатанд байна.

            Ирсэн гомдол, мэдээллийг салбараар нь ангилж үзвэл банк, банк бус санхүүгийн байгууллага, ломбард 2, худалдаа үйлчилгээ 18, хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт 16, харилцааны холбоо 14, СӨХ 1, эрүүл мэнд 6, бусад асуудлаар 8 гомдол байна.

            Ирсэн гомдлыг агуулгаар нь авч үзвэл харилцаа холбооны чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжтэй холбоотой, өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, банк, банк бус санхүүгийн байгуллага болон ломбардтай холбоотой,  бараа бүтээгдэхүүн худалдан аваад хохирсон, цахим, худалдаа, үйлчилгээнээс чанаргүй бараа бүтээгдэхүүн худалдан авч хохирсон, буцаалт хийж чадаагүй, худалдаа үйлчилгээний газруудын харилцаа хандлага мөн нөөцийн махыг зориуд хомсдол үүсгэж хэрэглэгчид зарахгүй байна гэх  гомдлууд тус тус ирсэн байна.

Тав. Дүгнэлт

  1. 6-ны өдөр Улаанбаатар хотын 6 дүүрэгт 3 ажлын хэсэг 9 улсын байцаагч, Орхон аймагт 2 улсын байцаагч нийт  35 зах, хүнсний дэлгүүр, худалдааны төв, Чингэлтэй дүүргийн 4 эмийн санд хяналт шалгалт хийж ажилласан.
  2. 14000, цул мах 14000-16000, гуяны цул 16500 (7 тн), хонины ястай мах 10500-11500, цул мах 11000-12500 (10 тн), адууны ястай 11500-12500, цул мах 11500-12500 (5 тн), ямааны ястай 10500-11000, цул мах 10500-11000 (1.7 тн), тэмээний цул мах 9000 (1 тн) төгрөгийн үнэтэй байна.

Бөөний худалдаанд үхрийн мах 8000-13000, хонины мах 8000-11500, адууны мах 8000-10000, ямааны мах 7500-8800, тэмээний мах 5000-6000 төгрөгийн үнэтэй байна.

Махны нийлүүлэлт өмнөх өдрөөс 10 тонноор буурч нийт 24.7 тн мах нийлүүлсэн байна.

Хяналт шалгалтад хамрагдсан эмийн сангуудад нэг удаагийн амны хаалтны үнэ 200-300 төгрөг, гар ариутгагч шингэн савлагаанаас хамааран 1350-2800 төгрөг, спирт савлагааны хэмжээ, үйлдвэрлэгчээс хамаараан /50 мл-1000 мл/ 1000-22000 төгрөг, дархлаажуулагч бүтээгдэхүүний хувьд витамин С үрлэн 280-400 төгрөг, витамин Д мөн үйлдвэрлэсэн улс, тунгаас хамааран /Д3 жуниор/ 13100-19900 төгрөгөөр тус тус худалдаалж байна.

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

онлайн займ на киви кошелёк срочно zaymi-bistro.ru займ без процентов на карту мгновенно
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
online кредит на карту credit-n.ru онлайн кредит без процентов на карту

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …