Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.28/ 11:00 цагийн мэдээллийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр өглөө.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 11381 хүнд шинжилгээ хийхэд 1171 хүнд коронавируст халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тохиолдол 33608 болсон байна.
Улаанбаатар хотод 1092, орон нутагт 72, тусгай үүргийн онгоцоор ирсэн 6 хүнд халдвар илэрлээ.
Сүүлийн 24 цагт 490 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 18,033 боллоо.
Харамсалтай нь сүүлийн 24 цагийн хугацаанд 9 иргэн нас барж, улсын хэмжээнд нийтдээ 97 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна.
Тодруулбал, 55, 84, 62, 47,71, 87, 56, 70 настай эрэгтэй, 58 настай эмэгтэй коронавирусийн хүнд хэлбэрээр нас барлаа.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийтдээ 4703 хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгаагаас хөнгөн 2635, хүндэвтэр 1559, хүнд 406, маш хүнд 103 хүн байна.