“Оёдол” мэргэжлийн ур чадварын уралдааныг зохион байгууллаа

4adc58b4de9c5a23bigХангайн бүсийн арга зүйн төв  мэргэжлийн багш нарынхаа ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, бүтээлч үйл ажиллагааг нь хөгжүүлэх, шинэ материал, техник арга технологид суралцуулах зорилгоор “Оёдол” мэргэжлийн ур чадварын уралдааныг зохион байгууллаа.

2013 оны 11-р сарын 11-ны өдөр Орхон МСҮТ-ийн оёдлын дадлагын газарт зохион байгуулагдаж, 5 цаг үргэлжилсэн тус тэмцээнд Орхон МСҮТ-ийн Оёдол мэргэжлийн багш Б.Алтанцэцэг, Хөвсгөл МСҮТ-ийн Оёдол мэргэжлийн багш З.Оюунбилэг, Архангай МСҮТ-ийн Оёдол мэргэжлийн багш Ш.Батцацрал, Өвөрхангай МСҮТ-ийн Оёдол мэргэжлийн багш Б.Батхишиг, Булган МСҮТ-ийн Оёдол мэргэжлийн багш Ц.Мягмармаа нар ур чадвараа сорьж, өрсөлдсөн байна.

Оролцогчид эмэгтэй өмд, желетка оёх даалгавар авсан бөгөөд уралдааныг дүгнэхдээ Ажлын гүйцэтгэх хугацаа, Ажлын гүйцэтгэлийн хувь, Ур чадвар, технологи дараалал, Технологийн дагуу гүйцэтгэсэн байдал, Ажлын байрны зохион байгуулалт, эмх цэгц, Хөдөлмөрийн аюулгүй байдал, Манекений сэтгэл ханамж, Өөрийн хийсэн брэнд бүтээгдэхүүн зэрэг шалгууруудыг тавьжээ.

Эдгээр шалгууруудыг үндэслэн тус бүр 10 оноо буюу нийт 80 оноогоор дүгнэж,  Булган МСҮТ-ийн Оёдол мэргэжлийн багш Ц.Мягмармаа бусдыгаа тэргүүлж, Хөвсгөл МСҮТ-ийн Оёдол мэргэжлийн багш З.Оюунбилэг, Орхон МСҮТ-ийн Оёдол мэргэжлийн багш Б.Алтанцэцэг, Өвөрхангай МСҮТ-ийн Оёдол мэргэжлийн багш Б.Батхишиг, Архангай МСҮТ-ийн Оёдол мэргэжлийн багш Ш.Батцацрал нар удаалсан байна.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …