ХӨСҮТ-ийн Амбулаторийн тасгийн эмч, ажилчдын “Амралтын өрөө”-г засаж тохижуулжээ

Коронавирус халдварт цар тахлын үеийн хүнд ачааг нуруундаа үүрч яваа ХӨСҮТ-ийн эмч ажилтнууд, тэр дундаа Амбулаторийн тасгийн эмч, эмнэлгийн ажилтнууд шинэ амралтын өрөөгөө өнөөдөр хүлээн авлаа.

Монголын Эвангелийн Эвсэл болон христ итгэлт байгууллагууд хамтран ХӨСҮТ-ийн Амбулаторийн эмч нарын “Амралтын өрөө”-г засаж тохижуулж өгчээ.

Христ итгэлт хүмүүсийн халуун сэтгэлээрээ өргөсөн хандиваар уг өрөөг бүрэн тохижуулж өгсөнд талархаж буйгаа ХӨСҮТ-ийн Амбулаторийн тасгийн эрхлэгч Б. Саруул илэрхийлж байлаа.

Амбулаторийн тасгийн эрхлэгч Б. Саруул “Би ХӨСҮТ-д 26 жил ажиллаж байна. Сүүлийн 11 жилд нь энэ амбулаторийн тасгаа удирдаж байна. Өмнө нь энд ажилтнуудын амралтын өрөө байсан ч будаг, шохойжилт муудсан, эмч, сувилагч нар маань тухтай 5 минут ч амраад суух боломжгүй нөхцөл үүссэн байсан. Харин Христ итгэлт эдгээр хүмүүс энэ өрөөг маань ийм сайхан засвар хийгээд, бусад тасгуудад маань ч жишиг болохоор тохижуулж өгсөн туйлын талархалтай байна ”гэлээ.

Монголын Эвангелийн Эвсэл болон христ итгэлт байгууллагууд хамтраад цар тахлын хүнд үед ХӨСҮТ болон тус төвийн эмч, ажилтнуудад нэн шаардлагатай хамгаалах хувцас хэрэглэл, амны хаалт, мөн 15 сая гаруй төгрөгийг өнгөрөгч 2020 онд хандивлаж байсан бол энэ жил эмч нартаа амралтын өрөөг нь ийнхүү засварлан тохижуулж өгөхөөр шийдвэрлэсэн байна.

МЭЭ-ийн Гүйцэтгэх захирал Ж. Түвшинбат “Энэ жил бэлэн мөнгө бус бодит ажил хийж өгөхийг хүссэн. Тиймээс Монголын Эвангелийн Эвсэл болон түүний гишүүн, дэмжигч байгууллагууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эмч нарынхаа амралтын өрөөг засварлан, хүлээлгэж өглөө.

Монгол Улсын иргэн шүтэх, эс шүтэх эрхтэй. Хүн эрхээ эдлээд, үүргээ ч биелүүлэх ёстой. Хүний нийгэмд оролцож байгаа учраас бид ч нийгмийнхээ өмнө хариуцлага хүлээж байгаа юм. Харин христ итгэлт хүмүүс нийгэмдээ зөв, үнэн байж, сайн сайхныг түгээх болно. Энэ ажил маань ч үүний илрэл болж байгаа юм”гэсэн юм.

Цар тахлаас үүдэн хөл хорио тогтоосноос үүдэн уг ажил хоёр сар орчмын хугацаа алдсан хэдий ч өнгөрөгч 7 хоногт бүх ажлыг амжилттай гүйцэтгэж, өнөөдөр ийнхүү хүлээлгэн өгөх боломжтой болсонд санаачилга гарган, хэрэгжүүлсэн байгууллагуудын төлөөлөл хэлж байлаа. Амбулаторийн эмч, ажилтнууд амралтын өрөөндөө орж ирээд, халдвартай бүсээс гарч их ажлын алжаалаа тайлж, амран тухлах, халуун цай, кофегоо чанаж уух орчныг бүрэн бүрдүүлжээ.

ХӨСҮТ-ийн захирал Л. Баттөр:Үнэхээр хүний сэтгэл шингэсэн ажил л ийм байдаг байх. Би ажлынхаа завсраар энэ өрөөнд орж ирэх гэж бодсон ч засвар дуусаагүй тул өнөөдөр л анх удаа орж ирлээ. Маш сайхан тав тухтай, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж чаджээ. Хэрэглэгч хаан гэж үг байдаг. Тэгвэл ХӨСҮТ-ийн хувьд эмч, ажилтнууд маань бидний хувьд хаан бөгөөд тэд маань сэтгэл хангалуун, алжаахгүй байсан цагт л иргэд, үйлчлүүлэгчдээ сэтгэл ханамжтай эмчилж, үйлчилгээгээ үзүүлж чадна шүү дээ. Сүүлийн жил хагасын хугацаанд эмч, сувилагч нар маань дээд тал нь 3 сар, багадаа 14 хоног гэртээ ч харихгүй эмнэлэг дээрээ байрлаад өвчтөнүүдээ эмчилж байгаа. Тэднийг маань амрах, алжаалаа тайлж, сэтгэлээ сэргээх ийм сайхан өрөөтэй болж байгаадаа баяртай байна.

Цаашид ХӨСҮТ-ийн бусад хэсгүүдэд энэ өрөө шиг эмч, ажилтнуудын амрах өрөөг жишиг болгон тохижуулах боломжтой болж байна. Нийт 800 орчим эмч, ажилтнуудынхаа нийгмийн хамгааллыг сайжруулж, ажиллах орчныг таатай байдлаар бүрдүүлэхийн төлөө хичээн ажиллаж байгаа гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр онцолж байлаа.

быстрый кредит без проверок zaymi-bistro.ru кредит под 0 на карту
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
онлайн займ на карту маэстро credit-n.ru займ онлайн на киви кошелек срочно

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …