Б.Ууганбаяр:680 хүнд (covid-19) халдвар илэрч, хоёр иргэн нас барлаа

Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.05.26/ 11:00 цагийн мэдээллийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр өглөө.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 7831 хүнд шинжилгээ хийхэд 680 хүнд коронавируст халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тохиолдол 54414 болсон байна.

Шинээр илэрсэн тохиолдлуудыг задалбал, Улаанбаатарт 634, хөдөө орон нутагт 46 тохиолдол бүртгэгдсэн байна.

Харамсалтай нь сүүлийн 24 цагийн хугацаанд хоёр иргэн нас барж, улсын хэмжээнд нийтдээ 257 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна.

Сүүлийн 24 цагт 685 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 48041 боллоо.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийтдээ 4243 хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгаагаас хөнгөн 2148, хүндэвтэр 1472, хүнд 495, маш хүнд 119 хүн байна.

быстрый займ на киви кошелек zaymi-bistro.ru займ онлайн круглосуточно на банковскую карту
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
займы быстро на карту онлайн credit-n.ru взять кредит на киви кошелёк

Санал болгох мэдээ

Г.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай

Түлш худалдан авахад “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодоос гадна “Хотула” аппликейшнийг шинээр ашиглаж буй. …