Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж өнөөдөр /2021.05.26/ Төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Аримун” продакшны үүсгэн байгуулагч, жүжигчин, найруулагч Д.Ганцэцэгт Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртээлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Гавьяат жүжигчин цол тэмдэг аваад гарч ирэхэд нь баярын сэтгэгдлийн сонслоо.
Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг “Монгол түмэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Билэгт сайн өдөр төр засагтаа хөдөлмөрөө үнэлүүлж, түмэн олныхоо хайр итгэлийг даасан хариуцлагатай өндөр шагнал авлаа.
Ажил амьдралынхаа мөрийг үргэлж зөв байлгаж, олон сайхан уран бүтээлээрээ үзэгчдийнхээ мэлмийг баясгаж, төр засгийнхаа өгсөн өндөр хариуцлага, итгэлийг алдахгүй зөв явахыг хичээнэ.” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.