УДЭТ-ын хамт олон М. Түвшинхүү, А. Цэгмид, Д. Ганцэцэг нарт хүндэтгэл үзүүллээ

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж өчигдөр /2021.05.24/ Төрийн дээд цол, одон, медаль гардуулсан.

Тэгвэл зуны эхэн сарын шинийн 15-ны энэхүү билэгт сайн өдөр Монголын тайз, дэлгэцийн урлагт нэрээ дуурсгаж, төр түмэн олныхоо хүндлэл хайрыг хүлээсэн Улсын драмын эрдмийн театрын жүжигчин А.Түвшинхүү Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, театрын ахмад жүжигчин А.Цэгмид, “Аримун” продакшны үүсгэн байгуулагч, жүжигчин, найруулагч Д.Ганцэцэг нар Монгол улсын гавьяат жүжигчин цол хүртсэн билээ.

Эдгээр эрхэм хүмүүст Улсын драмын эрдмийн театрын хамт олон баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.

Та бүхнийг урлагийн охин тэнгэр Янжинлхам бурхан өнө мөнхөд ивээж, сэтгэл оюуны баялаг ертөнц тань уран бүтээлийн онгод хиймориор бялхаж явахын ерөөл өргөе!

онлайн займ на карту маэстро zaymi-bistro.ru займ онлайн на киви кошелек срочно
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
онлайн кредит на киви кошелёк credit-n.ru займ на киви кошелек без отказов мгновенно

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …