Хүүхэд яагаад уйлсныг iPhone хэлж өгнө

20131115115120-18Залуу эцэг, эхчүүдэд нялх хүүхдээ уйлж байгаа шалтгааныг тодорхойлно гэдэг туйлын хүндрэлтэй, зарим тохиолдолд сэтгэл түгшиж юу хийхээ мэдэхгүй байх тохиолдол цөөнгүй гардаг.

 Тэгвэл Испанийн Biloop Technologic компани iPhone-д зориулан зохиосон “Cry translator” программ энэ хүндрэлээс зайлсхийхэд туслах юм. Уг программ нь хүүхдийг өлсөх, нойрмоглох, уурлаж тавгүйрхэх, зовиур болон залхахаас шалтгаалан уйлж байгаа эсэхийг 10-хан секундын хугацаанд тодорхойлж чаддаг байна. Эдгээр нөхцөлүүдээс үүдэлтэй хүүхдийн уйлах дууны давтамж нь хэл, соёлоос хамааралгүйгээр нийтлэг хэлбэртэй байдгийг судлаачад 6 жилийн судалгааны үр дүнд тогтоожээ.
Жишээ нь ямар нэгэн зовиураас шалтгаалан уйлж буй хүүхдийн дуу богино хугацаанд чангарч, хүчтэй дуугарч байснаа аажим суларч, дараа нь дахин чангардаг бол өлссөнөөс уйлж буй хүүхдийн дуу өндөр нугалаатай, эрч хүчтэй байдаг байна. “Cry translator” программ нь эмнэлгийн нөхцөлд 96 хувийн магадлалтайгаар туршигдсан бөгөөд 9.99 доллараар худалдаалагдаж байна.

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …